Саудын Арабаас зургаан иргэнээ авчрахад дэмжлэг хүслээ

2020 оны 8 сарын 142020-08-14
Саудын Арабаас зургаан иргэнээ авчрахад дэмжлэг хүслээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Адель Жубейртай утсаар ярьжээ.

Сайд нар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол, Саудын Арабын харилцааг  өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг дүүрэн ашиглахын төлөө байгаагаа илэрхийлжээ. Улмаар ГХЯ-д хоорондын зөвлөлдөх механизмтай болох, хоёр орны бизнесийн салбарынхны хооронд холбоо харилцаа тогтоох зэрэг асуудлаар ярилцлаа.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван эх орондоо ирэх хүсэлт гаргасан Саудын Араб-д байгаа зургаан монгол хүнийг авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Харин Саудын Арабын зүгээс манай иргэдийг эх оронд нь ирүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

 

Санал болгох

Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдтэй уулзана.

16 цагийн өмнө
УИХ-ын ээлжит чуулган ирэх сарын 1-нд эхэлнэ

Монгол Улсын Үндсэн хуульд ноднин 11 дүгээр сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр чуулахаар заасан. Энэ дагуу УИХ-ын намрын ээлжит чуулган жил бүрийн 10 дугаар сарын 1-нд, хаврын чуулган 3 дугаар сарын 15-нд эхлэх юм.

17 цагийн өмнө
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.09.25) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөн барив.

3 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтын нээлтэд оролцож, үг хэлэв.

4 өдрийн өмнө