Монголчууд олимпийн аваргатай болсон өдөр

2
2020 оны 8 сарын 142020-08-14
Монголчууд олимпийн аваргатай болсон өдөр

Монголын тамирчид 1964 оны Токиогийн олимпийн наадамд анх оролцож, 1968 оны Мехсикийн наадмаас анхны медалиа авч байлаа. Харин 12 жилийн өмнөх энэ өдөр Бээжингийн зуны XXIX олимпоос Н.Түвшинбаяр аваргын алтан медаль авч, монголчуудын хувьд түүхэн баярын өдөр тохиосон юм. 

Тэрбээр жүдо бөхийн тэмцээний зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд эхний барилдаанаа Японы бөх К.Сүзүкитэй хийж ялалт байгуулсан билээ. Улмаар Герман, БНСУ, Азарбайжаны бөхчүүдийг дараалан ялж финалд гарч, Казахстаны Асахат Житкиевийг үнэлгээгээр илүүрхэн ялж, олимпийн аварга болсон түүхтэй.

2008 оны наймдугаар сарын 14-ий үдэш монголчууд баяраа Сүхбаатарын талбайд тэмдэглэж байсан юм. 

 

Санал болгох

ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр зодог тайллаа

Д.Түмэнбаяр 17 жилийн турш нийт 1242 шүүн явуулсанаас 277 нь дээд лигийнх, 170 нь футзалын дээд лигийн тоглолт байв. Хүн бүрийн сонгож хийгээд байдаггүй шүүгчийн ажиллыг хийхдээ 2014 онд Монгол улсын шүүгч, 2018 оны "Алтан шүгэл" шагналыг хүртэж, хоёр удаа дээд лигийн шилдэг шүүгчээр шалгарсан юм.

12 цагийн өмнө
Футзалын дээд лигийн 2020 оны улирал амжилттай явагдаж өндөрлөлөө

Футзалын дээд лигийн энэ улирал 01-р сарын 25-нд эхэлсэн ч цар тахлын улмаас 07-р сарын 19-ийг хүртэл завсарласан юм. Лиг багагүй хугацаанд завсарласан ч тэрхүү хугацаанд олон улсын стандартад нийцсэн футзалын шалтай болж, тамирчид илүү эрч хүчтэй, футзалын ордон шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн билээ.

12 цагийн өмнө
Н.Төгсцогт өрсөлдөгчөө ялж, WBC холбооны аваргын бүсийн төлөө тоглохоор боллоо

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа өнөөдөр хийж Барбадос улсын тамирчин Кобиа Брийдигээр ялалт байгууллаа.

10 өдрийн өмнө
Р.Пүрэвдагва: Хөлөө эмчлүүлэхдээ мэдэхгүй эм тариа хэрэглэсэн бололтой, надаас хориотой бодис илэрчээ

Монгол улсын арслан Р.Пүрэвдагва Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, уучлал гуйлаа.

15 өдрийн өмнө