Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулав

2020 оны 8 сарын 122020-08-12
Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулав

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болов.

Мөн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэхээр болов. Төсөл батлагдсанаар дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагаа тодорхой болж, урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бодит нөхцөл бүрдэнэ. Зорилтууд хэрэгжсэнээр иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэж, эрүүл, аюулгүй амьдрах орчин бий болж, байгаль орчныг хамгаалан, бүс, орон нутгийг хөгжүүлэх юм. Мөн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилна гэж тооцоолж байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулав

Үйлдвэрийн газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т “бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зэргийг тусгасан зорилтыг хангахад гол дэмжлэг үзүүлэх юм. Манай улсад 62 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг үйлдвэрлэдэг байна.

Санал болгох

С.Одонтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр (2020.09.30) НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хaйкенсийг хүлээн авч уулзав.

4 цагийн өмнө
"Симфони найрал хөгжим", "Морин хуурын чуулга"-ын хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

4 цагийн өмнө
Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журам баталлаа

“Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”- ыг баталлаа.

5 цагийн өмнө
Т.Доржханд: ХҮН-ыг сонгууль оролцуулахгүй байх энэ ажиллагааны ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэж хардаж байна

ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцохыг түдгэлзүүлсэн асуудлаар тус нам Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.

6 цагийн өмнө