Г.Дэлгэр: Шахмал түлшийг сайтар шинжилж, туршиж байж иргэдэд нийлүүлээч

1
2020 оны 8 сарын 122020-08-12
Г.Дэлгэр: Шахмал түлшийг сайтар шинжилж, туршиж байж иргэдэд нийлүүлээч

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд оршин суух гурван иргэн өнгөрсөн оны аравдугаар сард угаартаж, 29 настай бие давхар эмэгтэй нас барсан. Тухайн гэр бүлийн гишүүн Ганбаатарын Дэлгэр манай сайтад хандлаа. Тэрээр Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод эрүүл мэндийн мэдээллийн технологийн мэргэжлээр суралцдаг байна.

-Сайн байна уу. Манай сайтад яагаад хандах болов оо?

-2019 оны тавдугаар сарын 10-нд У.Хүрэлсүхийн Засгийн газраас гаргасан захирамжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах замаар гэр хорооллын айл өрхүүдийг түүхий нүүрс түлэхийг хориглож оронд нь сайжруулсан шахмал түлш хэрэглэхийг хүчээр шаардсан юм. Тиймээс гэр хорооллын ард иргэд сайжруулсан шахмал түлшийг ямар нэгэн тодорхой заавар зөвлөмж арга технологи болон хэрхэн аюулгүй зөв хэрэглэх мэдээлэлгүйгээр хэрэглэж эхэлсэн. Үүний улмаас одоог хүртэл олон айл өрх сайжруулсан шахмал түлшнээс болж угаартаж амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 14-ний өдөр сайжруулсан шахмал түлш хэрэглэсний улмаас аав, ээж, эгч угаартаж, гурван сартай  жирэмсэн эгч минь  амь насаа алдсан. Мөн тухайн үед аав, ээж хоёр маань хордлогын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлсэн. Одоог хүртэл сэтгэл санааны хохирол арилаагүй, эрүүл мэндийн хувьд тааруу байгаа. Угаарын хий хүний тархинд их нөлөөлдөг юм байна лээ. Аавын маань толгой байнга өвдөх болсон.

-Холбогдох мэргэжилтнүүд сайжруулсан шахмал түлшнээс болсон гэж үзсэн үү. Ямар дүгнэлт гарсан бэ?

-Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээс болж угаартсан гэсэн Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан.  Гэсэн ч өнөөдрийг хүртэл төр засгаас болон “Тавантолгой түлш” компаниас амь нас болон эрүүл мэндээрээ хохирсон иргэдээс уучлалт гуйсангүй, хариуцлага ч хүлээсэнгүй.

Иймд манай гэр бүлийн зүгээс Засгийн газар болон, “Тавантолгой түлш” компани сайжруулсан шахмал түлшнээс болж угаарын хийнд хордож амь нас болон эрүүл мэндээрээ хохирсон иргэдээс уучлалт гуйхыг, хохирсон иргэдэд нөхөн олговор олгохыг шаардаж байна. Мөн сайжруулсан шахмал түлшнээс болж угаартсан иргэдийн бодит үнэн тоо баримтыг иргэдэд ил тод болгож, нуун дарагдуулахгүй байх, сайжруулсан шахмал түлшээ 100 хувь судалж туршиж ахиж ард иргэдийг сайжруулсан шахмал түлшний асуудлаар хохироохгүй байж, хүний эрүүд аюулгүй амьд явах эрхийг зөрчихгүй байхыг шаардаж байна. Миний хувьд АНУ-д эсэргүүцэл илэрхийлж хэд хоног зогссон.

-Тухайн үед хэрэглэж байсан сайжруулсан шахмал түлшийг хөндлөнгийн лабораторид өгч шинжлүүлсэн үү?

-Яг өөрсдөө хувьдаа шинжилгээ хийлгэж шалгуулаагүй. Гэхдээ сайжруулсан шахмал түлшийг маш олон удаа төрөл бүрийн лабораторид шинжлүүлээд хариу нь зүгээр гарсан байж болох ч яагаад саяхныг хүртэл хэд хэдэн хүн угаартаж амь нас эрүүл мэндээрээ хохиров гэдэг л асуудал. Бүр анхнаасаа л “Тавантолгой түлш” компани энэ түлшийг хийхдээ бүх төрлийн зууханд хэмжилт хийгээгүйн улмаас өдийг хүртэл ард иргэд сайжруулсан шахмал түлшнээс болж үүссэн нүүрсхүчлийн дутуу ислээс болж амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна.

-Тухайн үед талийгаач эгчийн тань нөхөр хөдөө ажлаар явж байсан гэсэн. Анх хэн дуудлага өгсөн бэ?

-Эгч маань нөхөртэйгөө тусдаа амьдардаг байсан. Нөхөр нь хөдөө ажиллахаар явсан байсан учир аав ээж хоёртой хамт байсан юм. Харин хүргэн ахын найз эмнэлэгт дуудлага өгсөн. Учир нь аравдугаар сарын 14-ний өглөө эгч утсаа авахгүй, аав ээж ч утсаа авахгүй байсан учир хүргэн ах маань санаа зовж найзаа гэр рүү нь явуулсан юм билээ.

-Аав ээж хоёр тань гэр хороололд хэр удаан амьдарсан бэ?

Тэд маань гэр хороололд 30 гаруй жил амьдарсан. Яаж гал түлэхээ сайн мэднэ. Биеийн байдал нь 2 сар гаруй муу байсан. Арван хоёрдугаар сард Франц улс руу том эгч дээр очихоор явсан. Одоо Францад байгаа. Гэсэн ч сэтгэл санаа болон биеийн хувьд тааруу байгаа.

Санал болгох

Хонь, ямааны махыг дулааны аргаар боловсруулж экспортолно

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан товч танилцуулга хийлээ. Монгол Улс, бусад улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 2020 онд нэмэлтээр экспортлох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны тоо хэмжээний тухай байлаа.

9 цагийн өмнө
"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

12 цагийн өмнө
Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх ажлыг даалгав.

14 цагийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.

15 цагийн өмнө