“Хүчирхэг охид-Хүчирхэг улс" аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай

2020 оны 8 сарын 122020-08-12
“Хүчирхэг охид-Хүчирхэг улс" аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлтаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар  “Хөөрхөн зүрх” ТББ хамтран хүүхэд, өсвөр насны охид, хөвгүүд, залуу эмэгтэйчүүдийн бүх төрлийн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэднийг хүчирхэгжүүлэх зорилгоор “ХҮЧИРХЭГ ОХИД-ХҮЧИРХЭГ УЛС” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 10 аймагт 30 гаруй үе тэнгийн сургагч багш бэлтгэж, 15000 хүүхэд, залуу эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх гар утасны аппликэйшн, анимэйшн бүтээл хийж цахим хуудаст байршуулан хүргэсэн байна.

Энэхүү апплекэйшныг Android болон ios систем дээр үнэ төлбөргүй татаж авч ашиглах боломжтой төдийгүй жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг авах бүрэн боломжтой юм. Түүнчлэн жендэрт суурилсан хүчирхийллээс хүүхдүүдэд зориулсан  сонирхолтой гурван төрлийн анимейшн бүтээл  гаргаж олон нийтэд түгээснээс 550,000 гаруй хүнд хүрч, гар утасны аппликейшныг  5000 удаагийн давтамжтайгаар татан авчээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ жилийн “Охидын эрхийн өдөр”-ийг тохиолдуулан  10 дугаар сарын 11-ний өдөр дээрх хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Охидын эрхийн өдөрлөг” зохион байгуулах, хөтөлбөрийг казах хэлээр орчуулан, тус аймгаас сургагч багш бэлтгэх, хүүхэд өсвөр үеийнхэнд сургалт зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.

 

Санал болгох

"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

1 цагийн өмнө
Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх ажлыг даалгав.

4 цагийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.

4 цагийн өмнө
Г.Загдаа нарт холбогдох хэргийг ирэх сарын 8-нд хэлэлцэнэ

2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэлээ.

5 цагийн өмнө