Олны танил эрхмүүдийн хорин нас

1
2020 оны 8 сарын 122020-08-12
Олны танил эрхмүүдийн хорин нас

Салхи зүсэн амьдарна
Салхи шиг зүсүүлж амьдарна
Зүстэй байна, цөстэй байна
Зүсүүлсэн нүүртэй байна
Шартай омогтой байна
Шав шар байна
Шал ногоон байна...
Нулимс зүсэн амьдарна
Нулимс шиг зүсүүлж амьдарна
Нүдтэй байна, шүдтэй байна
Хүчтэй байна, гэхдээ
Уйлж байна, хүнээрээ байна
Уруулсан салхи шиг байна.
Амьдрал зүсэн амьдарна
Амьдрал шиг зүсүүлж амьдарна
Хөнгөн байна, гэнэн байна
Хөөрөн нисч байна
Хөв хөх байна
Хөөс шиг байна
Хөөс шиг сарнисан байна
Надад ирсэн, надад байсан
Надаас явсан хорин нас...

Бүгд л залуу явснаа дурсаж, 20 настай үеийнхээ зургийг цахим сүлжээнд оруулж байгаа учир яруу найрагч Б.Эрдэнэсолонгын 20 насандаа зориулж бичсэн шүлгийг орууллаа. 

11.jpg
 Ерөнхий сайд У.Хүрэлсүх
20.jpg
"The Voice of Mongolia" шоуны шилдэг оролцогч Э.Дашням
15.jpg
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан
14.jpg
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
13.jpg
УИХ-ын гишүүн Н.Учрал
12.jpg
Далай лам
10.jpg
Ганбууш буюу Н.Ган-Од
21.jpg
УДЭТ-ийн жүжигчин Б.Одончимэг
22.jpg
Шог зураач С.Цогтбаяр
23.jpg
Сангийн сайд асан С.Баярцогт
17.jpg
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
19.jpg
МУГЖ, дуучин Н.Төмөрхуяг
18.jpg
“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо
16.jpg
БОАЖЯ-ны сайд Д.Сарангэрэл

 

 

 

 

Санал болгох

"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

2 цагийн өмнө
Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх ажлыг даалгав.

5 цагийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.

6 цагийн өмнө
Г.Загдаа нарт холбогдох хэргийг ирэх сарын 8-нд хэлэлцэнэ

2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэлээ.

6 цагийн өмнө