Ховд аймагт 73 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулжээ

2020 оны 8 сарын 122020-08-12
Ховд аймагт 73 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулжээ

Ховд аймгийн БОЭТ-д Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байсан Буянт сумын иргэн Б нь 8-р сарын 11-ний өдөр нас барсан тухай бид өнөөдөр мэдээлсэн.

Одоогоор тус иргэний PCR, нян илрүүлэх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа аж.

Аймгийн Онцгой комиссын наймдугаар сарын 11-ний өдрийн хурлаар тус иргэний 1 болон 2-р хавьтагч нарыг илрүүлж, 1-р хавьтагч нарыг тусгаарлах болон бусад холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон байна.

Улмаар 1-р хавьтлын 73 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байгаа бөгөөд тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй аж. Мөн аймгийн Цагдаагийн газар, ОБГ, МХГ, ЗӨСТ-өөс Жаргалант сумын 4 чиглэлд хамтарсан хяналт шалгалтын пост ажиллуулж байна.

Өнөөдөр аймгийн Онцгой комисс дахин хуралдаж, сэжигтэй тохиолдлын 1-р хавьтлын хүмүүсийг дахин хянаж тогтоох, Жаргалант суман дахь постуудын хяналт шалгалтыг улам чангатгаж ажиллахыг холбогдох албанынханд үүрэг болгожээ.

Мөн мэргэжлийн байгууллагуудаас гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөн, тээвэрлэж худалдаалахгүй байхыг онцгой анхааруулж байна

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Image may contain: 1 person, indoor

Image may contain: 4 people, people sitting, table and indoor

Санал болгох

Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, хөдөлгөөн хязгаарлав

Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн очиж, урьдчилсан байдлаар шинжилгээ авахад тарваган тахлаар өвчилсөн нь батлагдсан байна.

5 өдрийн өмнө
 Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллалаа

Энэ үеэрээ Тайшир усан цахилгаан станцаар зочилж, “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

7 өдрийн өмнө
Хэрлэнбаян-Улааны отрын бүсийг “цэгцлэх” ажлын хэсгийг байгууллаа

Малчид бэлчээр булаацалдах, үл ойлголцож маргаан үүсгэх, малын тоо толгой ихэссэнээр бэлчээрийн нөөц хомсдох зэрэг олон сөрөг тал бий болсон.

8 өдрийн өмнө
"Солонгон бүрхүүл"-ийнхэн орон нутагт өнгө нэмж байна

Есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн сургуулиудын хана болон хашаанууд дээр зураг зураг аж.

8 өдрийн өмнө