Японоос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг шинэчлэн бүртгэж байна

2020 оны 8 сарын 142020-08-14
Японоос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг шинэчлэн бүртгэж байна

Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн бүртгэлийг тус ЭСЯ энэ оны гуравдугаар сараас хэрэгжүүлж, Монгол Улсын Онцгой комисс, ГХЯ, “МИАТ” ХК-тай хамтран зургаан удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 1569 иргэнээ нутаг буцаагаад байна.

Иргэд тус ЭСЯ-нд үргэлжлүүлэн шинээр бүртгүүлж буйн зэрэгцээ нэгэнт бүртгүүлсэн иргэдээс нутаг буцахааргүй болсон тухайгаа тус ЭСЯ-наас холбогдоход мэдэгдэх тохиолдлууд цөөнгүй гарч байна.

Жагсаалтыг тухай бүр дахин шинэчлэхэд тодорхой хугацаа шаардагдаж буй тул нутаг буцах төлөвлөгөөгөө өөрчилж, нутаг буцахааргүй болсон иргэдийн зүгээс энэ тухайгаа тус ЭСЯ-ны Консулын хэлтэст аль болохуйц шуурхай мэдэгдэж, иргэд саадгүй буцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Жич: Тус ЭСЯ нь энэ оны наймдугаар сарын 24-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж, УОК-ийн Шуурхай штабт наймдугаар сарын 14-ний өдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна.

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Санал болгох

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын парламентын гишүүдийн хуралд УИХ-ын гишүүд цахимаар оролцлоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсийн мэргэжил арга зүйн удирдлага дор Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Парламентын гишүүд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах асуудал болон КОВИД-19 цар тахал”-ын асуудлаар өнөөдөр (2020.09.28) цахим хурал хийлээ.

10 цагийн өмнө
Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери иргэнийг цагдан хорьж байна

Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотой хариу мэдэгдлийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас гаргажээ.

11 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг  боломж бүрдэх аж.

11 цагийн өмнө
Цар тахлын үед зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлэх хэрэгтэй

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр Дорнод, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ. Тэрээр мэргэжлийн хяналтын байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, улсын байцаагчдын ачаалал, ажиллах нөхцлийн талаар санал солилцож  цар тахлын хүнд үед мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид тэргүүн эгнээнд ачаалал ихтэй ажиллаж байгааг онцлон талархал илэрхийлжээ.

12 цагийн өмнө