“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

1
2020 оны 8 сарын 142020-08-14
“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

 

Эрүүл мэндийн салбарын хөдөлгөгч хүч болсон эрүүл мэндийн ажилтны өдөр тохиож байгаа энэ өдрүүдэд олон жилийн турш сонсогдож байгаагүй нэгэн үйл явдал боллоо.
Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Доржготовын Дөлбаяр болон түүний эхнэр Нэмэхбаярын Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах  хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм.

Д.Дөлбаяр эмч 2015 онд хүний их эмчийн  мэргэжил эзэмшин , улмаар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн, Нийслэлийн Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг бол түүний эхнэр Н.Буяннэмэх ерөнхий мэргэжлийн эмч юм байна. Тэд төрөлх нутагт нь эмчийн дутагдалтай байгааг сонсоод дээрх шийдвэрийг хамтдаа гаргажээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан түүний энэхүү хүсэлтийг баяртайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлээд Д.Дөлбаяр эмч болон түүний гэр бүлийн энэхүү хүсэлт нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутаг дах эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад оруулж байгаа  “Эмч гэр бүл”ийн томоохон хувь нэмэр болно гэдгийг онцоллоо. Цаашид олон залуучууд сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагтаа очиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар орон нутагт тогтвор суурьшилтай  ажиллах санаачилга гаргаж байгаа  эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжлийн чиглэлээр гадаад улсад сургалтад хамруулах, мэргэшүүлэх сургалтад улсын төсвийн санхүүжилтээр суралцуулах, мэргэжлийн зэрэг ахиулах,  нэг жилийн багц цагийг бүрдүүлсэнд тооцох зэрэг дэмжлэгийг үзүүлэх болно гэлээ

Санал болгох

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын парламентын гишүүдийн хуралд УИХ-ын гишүүд цахимаар оролцлоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсийн мэргэжил арга зүйн удирдлага дор Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Парламентын гишүүд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах асуудал болон КОВИД-19 цар тахал”-ын асуудлаар өнөөдөр (2020.09.28) цахим хурал хийлээ.

9 цагийн өмнө
Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери иргэнийг цагдан хорьж байна

Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотой хариу мэдэгдлийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас гаргажээ.

10 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг  боломж бүрдэх аж.

10 цагийн өмнө
Цар тахлын үед зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлэх хэрэгтэй

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр Дорнод, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ. Тэрээр мэргэжлийн хяналтын байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, улсын байцаагчдын ачаалал, ажиллах нөхцлийн талаар санал солилцож  цар тахлын хүнд үед мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид тэргүүн эгнээнд ачаалал ихтэй ажиллаж байгааг онцлон талархал илэрхийлжээ.

12 цагийн өмнө