Монгол Улсад 1.1 сая төгрөгөөс дээш орлоготой 85.9 мянган өрх байна

2
2020 оны 8 сарын 172020-08-17
Монгол Улсад 1.1 сая төгрөгөөс дээш орлоготой 85.9 мянган өрх байна

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2020 оны эхний долоон сарын статистик үзүүлэлтийг танилцуулж байна.

ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийхан Нийгмийн салбарын статистик үзүүлэлтийг танилцууллаа.

Тэрбээр "Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үр дүнгээр нэг өрхийн сарын дундаж орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9,4 хувиар өсөж өмнөх улиралаас 1,6 хувиар буурсан байна. Нэг өрхийн сарын дундаж бодит орлогын хэмжээ 2020 оны хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6,2 хувиар өсөхөд цалин хөлсний орлого 7,3 хувиар, тэтгэвэр тэтгэмжийн орлого 15 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь авч үзвэл 1.1 сая төгрөгөөс доош орлоготой өрх 74.6 мянганаар буурсан бол, 1.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 85.9 мянгаар нэмэгдсэн байна. 

Аймаг нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны долдугаар сард ажилгүй 5.2 мянган иргэн бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.3 мянган иргэн ажилтай болж ажил идэвхгүй хайх шалтгаанаар 5.4 мянган иргэн бүртгэлээс хасагдсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 28.1 мянган иргэн байна" гэв.

Санал болгох

Ч.Хүрэлбаатар: Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй "НОМАД" бондоор сольж арилжааллаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас гаргасан шинэ бондын талаар мэдээлэл хийлээ. 

16 цагийн өмнө
Терроризмтой тэмцэх зөвлөл ирэх долоо хоногт хуралдана

“Ковид-19” цар тахалын терроризмын нөхцөл байдалд үзүүлэх нөлөөлөл болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор” нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

12 өдрийн өмнө
Өвс,  тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

Хивэгний экспортыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарлахаар болж байна. 

14 өдрийн өмнө