Хоёр том банк дампуурах эрсдэл үүсчээ

6
2020 оны 8 сарын 182020-08-18
Хоёр том банк дампуурах эрсдэл үүсчээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон 2020 оны төсвийн тодотголын талаар хэлэлцлээ. 

Нийгмийн даатгалын сангийн 484.3 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршиж байна. Тухайлбал Улаанбаатар, Голомт, Капитал, Капитрон, Төрийн банк, Үндэсний хөрөнгө оруулалт, Хаан, Чингис, Кредит, Худалдаа хөгжлийн банкуудад нийгмийн даатгалын сангийн мөнгө байршиж байна. Гэтэл Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис мэдээлэл хийх үеэрээ эрсдэлтэй хоёр банкинд буй мөнгийг зөв байршуулахгүй бол Капитал банкны түүх давтагдана хэмээлээ. Тодруулбал дээр дурьдсан банкуудаас томоохон хоёр банк дампуурах эрсдэлтэй байгааг зарлав.

 

Санал болгох

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын парламентын гишүүдийн хуралд УИХ-ын гишүүд цахимаар оролцлоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсийн мэргэжил арга зүйн удирдлага дор Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Парламентын гишүүд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах асуудал болон КОВИД-19 цар тахал”-ын асуудлаар өнөөдөр (2020.09.28) цахим хурал хийлээ.

9 цагийн өмнө
Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери иргэнийг цагдан хорьж байна

Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотой хариу мэдэгдлийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас гаргажээ.

10 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг  боломж бүрдэх аж.

10 цагийн өмнө
Цар тахлын үед зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлэх хэрэгтэй

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр Дорнод, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ. Тэрээр мэргэжлийн хяналтын байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, улсын байцаагчдын ачаалал, ажиллах нөхцлийн талаар санал солилцож  цар тахлын хүнд үед мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид тэргүүн эгнээнд ачаалал ихтэй ажиллаж байгааг онцлон талархал илэрхийлжээ.

12 цагийн өмнө