Дорноговь аймагт хоёр гэр, 19 малчин өрхийн олон тооны мал үерт өртжээ

2020 оны 8 сарын 212020-08-21
Дорноговь аймагт хоёр гэр, 19 малчин өрхийн олон тооны мал үерт өртжээ

Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан суманд их хэмжээний бороо орж үерлэсний улмаас 2 малчин өрхийн гэр, бусад эд хөрөнгө, 19 малчин өрхийн олон тооны мал үерт өртсөн байна.

Аймгийн Онцгой комисс Айраг, Даланжаргалан сумдад ажиллаж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоон, хохирол амссан малчин өрхүүдэд нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Мөн үерт өртөж орон гэргүй болсон малчдад тусламж үзүүлэх, зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулан устгах, халдваргүйтгэх ажлыг эхлүүлсэн байна.

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар

 

Санал болгох

Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, хөдөлгөөн хязгаарлав

Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн очиж, урьдчилсан байдлаар шинжилгээ авахад тарваган тахлаар өвчилсөн нь батлагдсан байна.

4 өдрийн өмнө
 Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллалаа

Энэ үеэрээ Тайшир усан цахилгаан станцаар зочилж, “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

7 өдрийн өмнө
Хэрлэнбаян-Улааны отрын бүсийг “цэгцлэх” ажлын хэсгийг байгууллаа

Малчид бэлчээр булаацалдах, үл ойлголцож маргаан үүсгэх, малын тоо толгой ихэссэнээр бэлчээрийн нөөц хомсдох зэрэг олон сөрөг тал бий болсон.

7 өдрийн өмнө
"Солонгон бүрхүүл"-ийнхэн орон нутагт өнгө нэмж байна

Есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн сургуулиудын хана болон хашаанууд дээр зураг зураг аж.

8 өдрийн өмнө