Б.Баттөмөр: Хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгоно

6
2020 оны 8 сарын 212020-08-21
Б.Баттөмөр: Хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгоно

Банкны салбарын шинэчлэл болон Зээлийн хүүг бууруулах асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын Б.Баттөмөр "Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны зардлыг бууруулах, банкны эрсдлийг бууруулах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгийн биржээр дамжиж арилжаалах үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлүүдээр төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх байх. Ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэгдээд явна.

МУ-д зээлийн хүүг бууруулах чиглэлээр урд өмнө маш олон тогтоол шийдвэрүүд гарч байсан. Тухайлбал 2011 онд УИХ-ын тогтоол гарч зээлийн хүүг бууруулах, 2014-2016 онд зээлийн хүүг бууруулах чиглэлээр тогтоол гарч байсан.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 20.5 хувь байсан зээлийн хүүг 16.3 болж бууруулсан. 2023 оны эцэс гэхэд сарын нэг хувийн хүүтэй болох үр дүн гарна гэж тооцож байгаа.

Зээлийн хүүгийн зардал нийт зээлийн 60 хувийг эзэлдэг. Манай банкнуудын татан төвлөрүүлсэн хадгаламж их өндөр хүүтэй байдаг. Тиймээс зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг бууруулна. Хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх. Хугацаатай хадгаламжийн хүү ч бас тодорхой хэмжээнд буурна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: “Хадгаламжийн хүү чөлөөт зах зээлийн зарчмаар явна. Арилжааны банкуудын тусгай нөхцөлтэй хадгаламжийг хориглох, хязгаарлах тал дээр анхаарах болно. Системийн банкууд тусгай нөхцөлтэй хадгаламж авах нь багассан.  Интернетбанк, АТМ, пос машин шимтгэл авдаг хэлбэрийг байхгүй болгоход дорвитой арга хэмжээ авна.  

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Зээлийн хүүг бууруулах стратегийн гол ач холбогдлыг Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран боловсруулсан. Өнгөрсөн дөрвөн жил зээлийн хүү 3.8 хувиар буурсан. Энэ нь сүүлийн 20 жил байгаагүй үзүүлэлт.

УИХ-ын гишүүн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Зээлийг хүүг бууруулах стратеги 2018 онд батлагдсан. Стратегтэй холбоотойгоор зургаан хуульд өөрчлөлт орох төлөвтэй байна. Сүүлийн гурван жил сүүлийн гучин жилтэй харьцуулахад банкны хүү буурсан гэж дүгнэж байгаа.

 

Санал болгох

Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдтэй уулзана.

16 цагийн өмнө
УИХ-ын ээлжит чуулган ирэх сарын 1-нд эхэлнэ

Монгол Улсын Үндсэн хуульд ноднин 11 дүгээр сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр чуулахаар заасан. Энэ дагуу УИХ-ын намрын ээлжит чуулган жил бүрийн 10 дугаар сарын 1-нд, хаврын чуулган 3 дугаар сарын 15-нд эхлэх юм.

17 цагийн өмнө
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.09.25) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөн барив.

3 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтын нээлтэд оролцож, үг хэлэв.

4 өдрийн өмнө