Б. Бат-Эрдэнэ
Редактор

Коронавирус, кембриж, түгжрэл...

2020 оны 8 сарын 212020-08-21
Коронавирус, кембриж, түгжрэл...

Сургууль хоёр цагаар хичээллэнэ, хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй гээд энэ хичээлийн шинэ жил төвөгтэй эхлэх бололтой. Цэцэрлэггүй үлдсэн 77 мянган хоёр настнуудыг хэн харах вэ, хоёрхон цаг хичээллэх хүүхдүүдээ хэн зөөх вэ гээд толгойны өвчин улам  нэмэгдэж таарах нь. Дээрээс нь нэмээд замын түгжрэл, боловсролын чанар, багш нарын цалин гээд уламжлалт асуудлууд ч ар араасаа урган гарч ирэх нь тавилан юм.

Хоёр цаг тутам ээлж солигдож буй сургуулийн сурагчдыг зөөнө гэхээр замын түгжрэл улам нэмэгдэнэ. Өглөө, өдөр, орой гэсэн түгжрэлийн давтамж хоёр цаг тутам болж нэмэгдэж таарна. Жигдэрч ядаж байсан сургуулийн автобусууд ч энэ жил холион бантан болох нь дамжиггүй.  Нэг ангид 20-оос доошгүй хүүхэд буюу 60 хүүхэдтэй ангийг гурав хувааж хичээллүүлнэ гэснээр энэ балай хоёр цагаар хичээллэх зохицуулалт үүссэн шүү дээ. Уг нь анхнаасаа л нэг ангид 60 биш 20-25 хүүхэд суралцах боломжтой хангалттай олон сургууль байсансан бол...

Дээр нь нэмээд ажил, цэцэрлэг тарах цагаар түгжрэл нь таг гацаа болж хувирдаг. Хамгийн хэцүү асуудал нь эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдээ 18.00 цагаас өмнө авахын тулд ажлаасаа нэг цаг тасалдаг байдал. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга хэдэн жилийн өмнө хэлж байсан санагдана. Төрийн албан хаагчдын ажлын цаг, цэцэрлэгийн тарах цагийг зөрүүлж чадахгүй байгаа Боловсролын яам илүү том асуудлыг шийдэж чадахгүй шүү гэж хэлж байсныг ч тод санаж байна.

Ингээд доодос бид хүүхдээ яаж зөөх вэ, замын түгжрэл гэж санаа зовж суухад харин дээдсүүд кембрижийн хөтөлбөр, боловсролын системийн шинэчлэл гэх мэт том том юм ярьсаар л...

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Элдэв том хөтөлбөр ярихын өмнө эхлээд ядаж нэг ангид 60 хүүхэд чихцэлдэх шаардлагагүй хангалттай олон сургуулийн барилга бариад өгсөн бол ч өдийд тэд тасарч хичээллэнэ, эд хувааж хичээл орно гээд сууж байхгүй л байсан байх.

Цэцэрлэг тарах цагийг ажил тарах цагаас зөрүүлээд, орон сууцны хороолол бүрд хүүхэд нь хангалттай багтахаар цэцэрлэг, сургууль барьдаг болчихвол кембриж байтугай тус болох гээд байна шүү.

Ташрамд дурьдахад, нэг сурагчид ногдох хичээллэх талбайг 6 м.кв-аас дээш гэж заасан байдаг. Энэхүү стандартаар соц үеийн сургуулийн барилгын нэг анги танхимд 20-25 хүүхэд л хичээллэх боломжтой юм.

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө