Монголбанк: Томоохон хоёр банкинд эрсдэл үүссэн гэх мэдээлэл нь худал

2
2020 оны 8 сарын 192020-08-19
Монголбанк: Томоохон хоёр банкинд эрсдэл үүссэн гэх мэдээлэл нь худал

Монголбанкнаас өнөөдөр /2020.08.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Банкны системийн нөлөө бүхий таван банк байдаг. Таван том банк нь банкны системийн 85 хувийг эзэлдэг, таван том банкны үзүүлэлтүүд хангалттай хэмжээнд байгаа.

Өчигдөр Монголын банкны холбооноос мэдэгдэл гаргасан. Өнөөдөр Монголбанкнаас мэдээлэл хийж, мэдэгдэл гаргах гэж байна. Болчимгүй мэдээллээс болж банкны салбар доргих магадлалтай. Тэгэхээр энэ асуудалд Монголбанкнаас хуулийнхаа хүрээнд банкны хяналт шалгалтыг хийж байгаа. Өнөөдөр банкны салбар тогтвортой үйл ажиллагаа явуулж байна" гэв.

МЭДЭГДЭЛ

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай, тогтвортой байдлыг хангах чиг үүргийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэн явуулж буй арилжааны банкуудын үйл ажиллагаанд тогтмол, тасралтгүй хяналт тавин ажилладаг.

Банкны салбар нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн итгэлцэл дээр тогтдог маш эмзэг салбар бөгөөд аливаа хэлбэрээр олон нийтэд цацагдаж, түгсэн буруу ташаа мэдээлэл нь тухайн банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, банкийг эрсдэлд оруулах улмаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх томоохон эрсдэл, сөрөг үр дагавартай. 

Өнөөдрийн байдлаар системийн ач холбогдол бүхий 5 том банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт Нийгмийн даатгалын 899.7 тэрбум төгрөг байршиж, иргэд, харилцагчдад тэтгэвэр халамжийн үйлчилгээг үзүүлж байна.

Дэлхий дахинд нүүрлээд байгаа цар тахалтай холбоотойгоор арилжааны банкууд ч мөн эдийн засгийн амаргүй орчинд үйл ажиллагаа явуулж байгаа боловч 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр олон нийтэд мэдээллэгдсэн арилжааны томоохон 2 банкинд эрсдэл үүссэн гэх мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй болохыг мэдэгдье.

Банкны тухай хуульд заасны дагуу өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй бүх банк сар бүрийн санхүүгийн тайлан мэдээ, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хэрхэн ханган ажиллаж байгаа талаарх мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан тогтмол олон нийтэд мэдээлдэг тул өөрийн харилцагч банкны мэдээллийг нягтлах, судлах бүрэн боломжтой юм.

Санал болгох

Ч.Хүрэлбаатар: Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй "НОМАД" бондоор сольж арилжааллаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас гаргасан шинэ бондын талаар мэдээлэл хийлээ. 

15 цагийн өмнө
Терроризмтой тэмцэх зөвлөл ирэх долоо хоногт хуралдана

“Ковид-19” цар тахалын терроризмын нөхцөл байдалд үзүүлэх нөлөөлөл болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор” нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

12 өдрийн өмнө
Өвс,  тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

Хивэгний экспортыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарлахаар болж байна. 

14 өдрийн өмнө