Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.доллар зээлнэ

2020 оны 8 сарын 252020-08-25
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.доллар зээлнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөл-ийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд  Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Азийн дэд бүтэцийн хөрөнгө оруулалтын банк Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зориулан 10.0 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөр баталсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сараас эхлэн гишүүн орнуудад тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгон хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй коронавирусийн халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 100 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулах талаар тус банктай тохиролцоод байгаа гэв. 

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээл нь төсвийн дэмжлэгийн зээл хэлбэрээр олгогдох ба дараах нөхцөлтэй аж. Үүнд, зээлийн хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн хүү: 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү /LIBOR/+0.85 хувь.

Санхүүжилт нь Ковид-19-ын тархалтын эрсдэлийг хязгаарлах, бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийг засгийг дэмжих чиглэлээр арга хэмжээнд зориулан төсвийн дэмжлэг хэлбэрээр олгогдох юм байна.

Уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд, зөвшилцөхийг дэмжсэн талаар санал, дүгнэлтийг хуралдаанд танилцуулсан. Хэлэлцэж байгаа ауудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Н.Энхболд нар үг хэллээ.

Дараа нь Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөл-ийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийг газарт олгоё гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Санал болгох

Терроризмтой тэмцэх зөвлөл ирэх долоо хоногт хуралдана

“Ковид-19” цар тахалын терроризмын нөхцөл байдалд үзүүлэх нөлөөлөл болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор” нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

11 өдрийн өмнө
Өвс,  тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

Хивэгний экспортыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарлахаар болж байна. 

13 өдрийн өмнө
Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах цэгийн тоог цөөлнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан А-272 тоот тушаал гаргаж, согтуурах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийг тоог аймаг, нийслэл, суманд 1000 хүн тутамд дөрөв хүртэлх байхаар норматив тогтоожээ.

21 өдрийн өмнө