МҮОХ-г бүх талаараа дэмжин ажиллахаа илэрхийллээ

2020 оны 8 сарын 252020-08-25
 МҮОХ-г бүх талаараа дэмжин ажиллахаа илэрхийллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮОХ-ны удирдлагуудтай уулзаж, бүх талаараа дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд тэргүүн ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзатын эхэнд Ерөнхий сайд монголчууд олимпын наадмаас хос алтан медаль хүртсэн түүхт энэ өдөр буюу наймдугаар сарын 24-нд Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд шинээр томилогдсон МҮОХ-ны удирдлагуудад ажлын өндөр амжилт хүсэж “МҮОХ-г спортын салбарын “тогоонд чанагдсан”, тамирчдынх аа зовлон жаргалыг сайн мэддэг, миний хүндэлж явдаг хүмүүс удирдах болсонд баяртай байна” гэсэн юм.
Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Ерөнхий сайдад хандан “Биднийг хүлээн авсанд баярлалаа” гээд “МҮОХ болон Биеийн тамир, спортын газар урд өмнөх жилүүдэд хамтран ажлах тал дээр дутагдалтай байсан. Харин одоо Биеийн тамир, спортын газар Биеийн тамир, спортын улсын хороо болж Засгийн газрын тохируулагч агентлаг болсон. Иймд МҮОХ болон Биеийн тамир, спортын улсын хороотой нягт хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮОХ-ны удирдлагуудын тавьсан саналыг хүлээж авч, өөрийн зүгээс шаардагдах бүхий л зүйл дээр туслаж дэмжинэ. Мөн Биеийн тамир, спортын улсын хороо болон “Олимп хөгжил сан”-тай нягт хамтран ажиллахыг хүсэж байна” гэсэн юм.

Санал болгох

ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр зодог тайллаа

Д.Түмэнбаяр 17 жилийн турш нийт 1242 шүүн явуулсанаас 277 нь дээд лигийнх, 170 нь футзалын дээд лигийн тоглолт байв. Хүн бүрийн сонгож хийгээд байдаггүй шүүгчийн ажиллыг хийхдээ 2014 онд Монгол улсын шүүгч, 2018 оны "Алтан шүгэл" шагналыг хүртэж, хоёр удаа дээд лигийн шилдэг шүүгчээр шалгарсан юм.

14 цагийн өмнө
Футзалын дээд лигийн 2020 оны улирал амжилттай явагдаж өндөрлөлөө

Футзалын дээд лигийн энэ улирал 01-р сарын 25-нд эхэлсэн ч цар тахлын улмаас 07-р сарын 19-ийг хүртэл завсарласан юм. Лиг багагүй хугацаанд завсарласан ч тэрхүү хугацаанд олон улсын стандартад нийцсэн футзалын шалтай болж, тамирчид илүү эрч хүчтэй, футзалын ордон шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн билээ.

14 цагийн өмнө
Н.Төгсцогт өрсөлдөгчөө ялж, WBC холбооны аваргын бүсийн төлөө тоглохоор боллоо

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа өнөөдөр хийж Барбадос улсын тамирчин Кобиа Брийдигээр ялалт байгууллаа.

10 өдрийн өмнө
Р.Пүрэвдагва: Хөлөө эмчлүүлэхдээ мэдэхгүй эм тариа хэрэглэсэн бололтой, надаас хориотой бодис илэрчээ

Монгол улсын арслан Р.Пүрэвдагва Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, уучлал гуйлаа.

15 өдрийн өмнө