Дүүрэг болгонд Кэмбрижийн хөтөлбөртэй хоёр сургууль байгуулна

4
2020 оны 8 сарын 282020-08-28
Дүүрэг болгонд Кэмбрижийн хөтөлбөртэй хоёр сургууль байгуулна

УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүн Кэмбрижийн хөтөлбөрийг дэмжих лобби бүлэг байгуулсан талаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бүх хичээлийг англи хэл дээр үзнэ гэсэн юм байхгүй. Хос хэлээр хичээлээ үзнэ. Сод ухаантныг боловсролыг дэмжих гэж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй. Харин боловсролыг тэгш хуваарилна. Өөрсдийнхөө хүүхдээ 20 мянган ам.долларын хөрөнгөөр хувийн сургуульд сургачихаад улсын сургуульд Цөм хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж байгаа улс төрчид байна. Ийм байж болохгүй. Бүх хүүхдүүд тэгш боловсрол эзэмших ёстой. Энэ парламентад Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр дүнд хүргэх нь энэ лобби бүлгийн гол зорилго. 

Монголд Кэмбрижийн хөтөлбөртэй гурван сургууль бий. Шинэ эхлэл, Шинэ эрин, Монгол тэмүүлэл сургуульд суралцаж байгаа 1000 гаруй сурагчдаас гадаадын тэтгэлэг авсан үзүүлэлтээрээ Шинэ эрин гэхэд 60 хувьтай байна. Ойролцоогоор 40-60 мянган долларын тэтгэлэг аваад суралцаж байгаа зүйл байна. 

Дэлхий даяар 160 орны 10 мянган сургуульд Кэмбрижийн хөтөлбөрөө нэвтрүүлж байгаа. Кэмбрижийн төвтэй уулзаж байхад 100 хувь англи хэлээр хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй гэдгээ хэлсэн. Шинжлэх ухааны хичээлүүдийг монгол англи хэлээр хослуулан зааж болно гэдгийг зөвшөөрдөг. Баянхошуу, Толгойтод суралцаж байгаа хүүхдүүд яагаад олон улсын хөтөлбөрт хамрагдаж болохгүй гэж. Бүх хүүхдүүд тэгш боловсрол эзэмших ёстой"гэв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Кэмбрижийн сургалтын хөтөлбөрийг 2010 оноос эхэлж яригдаж эхэлсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд замхарч алга болсон. Энэ ажлыг үргэлжлүүлж хэрэгжүүлэхээр залуу гишүүд бид нэгдэж байна. 10 жилийн өмнө анх хэрэгжүүлж эхлэхдээ үе шаттайгаар улсын бүх сургуулиудад нэвтрүүлэхээр яригдаж байсан. Энэ бодлогыг бид үргэлжлүүлнэ. Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Английн колони болно гэсэн үг. Кэмбрижийн хөтөлбөрийг дэлхийн 100 гаруй улсад хэрэгжүүлдэг. Мөн тухайн улсын үндэсний хөтөлбөрийг шингээж өргөж өгөх боломжтой. Кэмбриж гэсэн нэрэнд нь битгий ач холбогдол өгөөрэй. Энэ бол манай үндэсний хөтөлбөрийг өргөж өгнө. Манай сурагчдын аттестат сертификат дэлхийд үнэлэгдэнэ. Баянхошуу Тавантолгой зэрэг алслагдсан дүүргүүдийн хүүхдүүд ижил хэмжээний боловсрол эзэмших тухай асуудал юм. Кэмбрижийн хөтөлбөртэй сургуулиудыг дүүрэг болгонд хоёр, аймаг болгонд хоёр үүсгэн байгуулж, багш нарыг үе шаттайгаар бэлтгэнэ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Энгийн сургуулийн жилийн төсөв 840 сая төгрөг байсан. Харин Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулийн төсөв 1.7 тэрбум төгрөг байсан. Эдгээр сургуулиудын нэг ангид суралцаж буй хүүхдийн тоо яг адилхан.  Ялгаа нь багшийн цалингийн нэмэгдэл байсан.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Кэмбрижийн хөтөлбөрөөр сурсан хүүхдүүд нарийн мэргэжлээр сурах боломжтой болдог. Зарим сургуулиудын захирлуудтай уулзаж байхад бидэнд боломж байна. Гэхдээ олон нийтээс дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг хэлж байна. Өнгөрсөн дөрвөн жил бид дүүргүүдэд тусгай хөтөлбөртэй сургуулиуд барихаар хэлэлцсэн байсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид ирж шалгалт авдаг. Улстөржүүлэх биш энэ хөтөлбөрийг хэрэгжүүлмээр байна"гэв.

Санал болгох

С.Одонтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр (2020.09.30) НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хaйкенсийг хүлээн авч уулзав.

4 цагийн өмнө
"Симфони найрал хөгжим", "Морин хуурын чуулга"-ын хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

4 цагийн өмнө
Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журам баталлаа

“Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”- ыг баталлаа.

5 цагийн өмнө
Т.Доржханд: ХҮН-ыг сонгууль оролцуулахгүй байх энэ ажиллагааны ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэж хардаж байна

ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцохыг түдгэлзүүлсэн асуудлаар тус нам Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.

5 цагийн өмнө