Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгнө

2020 оны 8 сарын 282020-08-28
Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгнө

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхөөр болжээ.

Тэрээр хүүхэд байхаасаа бүдүүн гэдэсний үрэвсэлтэй байсан бөгөөд өмнө нь 2007 онд Ерөнхий сайдын ажлаа өгөхдөө мөн эрүүл мэндийн шалтгаанаар гэж тайлбарлаж байв.

2012 онд эргэн Ерөнхий сайд болсноос нь хойш биеийн байдал нь харьцангуй тогтвортой байсан ч энэ долоо хоногт хоёр ч удаа эмнэлэгт үзүүлсэн нь хэвлэлийн анхааралд өртөөд байсан.

Абэ энэ Даваа гарагт Японы түүхэнд хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд болсон. Түүнд 2021 оны сүүлээр явагдах сонгууль хүртэл Ерөнхий сайдын ажлаа үргэлжлүүлэх боломж байсан ч ажлаа өгч байна.

Одоо эрх баригч ЛАН хуралдаж намынхаа дарга, улсынхаа Ерөнхий сайдыг сонгох учиртай.

Абэ Шинзо Японы цэрэг, батлан хамгаалах зардлыг нэмж, олон улсын тавцан дахь нөлөөгөө нэмэгдүүлж Японы улс төрд өөрийн ул мөрийг үлдээсэн ч Үндсэн хуулийн 9-р заалтыг өөрчилж амжилгүй ажлаа өгч байна.

Санал болгох

Дэлхийн тойрог замд хэдэн хиймэл дагуул байдаг вэ

Эдгээрээс хамгийн олон хиймэл дагуулыг АНУ -ын SpaceX компани хөөргөсөн бөгөөд сар бүр дунджаар 1 хиймэл дагуул буюу өнөөдрийг хүртэл 600 хиймэл дагуул хөөргөж, ирээдүйд хэдэн арван мянгыг хөөргөхөөр төлөвлөж байна

23 өдрийн өмнө
Си Зиньпин: Танай улсаас шинэ Хятад улсад тусалсан тусыг бид хэзээ ч мартахгүй

УИХ-ын Хүндэтгэлийн чуулган дээр Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийн хэсгээс уншиж байв.

1 сарын өмнө
Сөүлд хүнсний дэлгүүрт ажиллаж байсан манай улсын таван иргэн коронавирусийн халдвар авчээ

Халдвар авсан монгол иргэдийн нэг нь наймдугаар сарын 12-нд Сөүл дэх Монголын Консулын хэлтэст ирж уулзсан учир консулын хэлтсийн ажилтнуудыг яаралтай шинжилгээнд хамруулахаар болсон байна. 

1 сарын өмнө