Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд зориулж иргэд, аж ахуй нэгж байгууллагууд Улсын онцгой комисст хандив өгч байгаа. Мөн Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд багачууд ч хандивд хувь нэмэрлэж байна.
Өчигдөр л гэхэд 10 настай Н.Содбилэг хүү номныхоо орлогоос 500 мянган төгрөг УОК-т хандивлажээ. Түүний хувьд энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд номныхоо орлогоос 500 мянган төгрөг ЭМЯ-нд хандивлаж байжээ. Түүнтэй адил УОК, ЭМЯ-нд мөнгө хандивласан хүүхдүүд бий. Жишээлбэл:
- Энэ оны гурвавдугаар сарын 08-нд зургаан настай А.Энххүслэн охин өөрийн “мөнгөний гахай”-ндаа цуглуулсан 200 мянган төгрөгийг ЭМЯ-нд хандивласан.
- Энэ оны гуравдугаар сарын 06-нд арван настай И.Бямбасүрэн охин өөрийн цуглуулсан 200 мянган төгрөгийг УОК-т хандивласан.
- Энэ оны гуравдугаар сарын 02-нд Замын Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 6г ангийн сурагч Д.Номинзул өөрийн цуглуулсан 100,000 төгрөгийг сумын Онцгой комисст хандивласан гээд үзвэл дөрөвхөн хүүхэд л сая 500 мянган төгрөг хандивлажээ.
Хэдий далайд дусал нэмэр гэдэг ч бяцхан үрсийнхээ ирээдүйдээ зориулж гахайндаа хадгалсан мөнгийг нь хагалж аваад хандив авлаа гээд инээж суугаа УЛСЫН ОНЦГОЙ комисс онцгүй харагдахгүй байна гэж үү. Улсын төсөв, Засгийн гарын нөөц сангаас их наядаар тоологдох хэмжээний мөнгө зарцуулж байхад хүүхдээс хоёр гурван төгрөг авахгүй өнгөрч болмоор санагдах юм.
Хандивын мөнгөөр юу хийсэн бэ?
Наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар УОК-т 291 ААН, байгууллага, 256 иргэнээс 7 тэрбум 490 сая 874 мянга 155.63 төгрөгийн хандив цуглажээ.Уг хандивын 3 тэрбум 518 сая нь мөнгөн хөрөнгө, 3 тэрбум 972 сая төгрөг нь бараа материал аж. Одоо мөнгө хандив дууссан байна. Харин 1 тэрбум 506 сая төгрөгийн бараа материал, 300 хонь үлджээ. Хандивын мөнгө болон бараа материалыг юунд зарцуулсныг та доорх хүснэгтээс хараарай