13 АСУУЛТ | Ж.ТЭГШЗАЯА

2020 оны 9 сарын 22020-09-02
7 (3).jpg

Манай сайт тавдугаар сараас эхлэн “13 асуулт” буланг хөтөлж буй бөгөөд өмнөх дугаарт Comedy Lab" клубын гишүүн, комедиан Д.Амартүвшин оролцсон юм. /ӨМНӨХИЙГ ЭНДЭЭС/

Харин бид энэ удаа орчуулагч Ж.Тэгшзаяаг урилаа. Таныг ч бас урьж байна.

-------------------------------------------------------------------------

-Та шударга хүн үү?

-Ямар нэгэн төлөв байдал, зан чанараа мөнхөд, тайлбаргүй хадгалж байдаг хүн гэж байхгүй, тэр утгаар ямагт шударга байдаг уу гэвэл үгүй л болов уу, харин өдийг болтол энэ амьдралд ов мэх, худал хуурмагаар ямарваа нэг зүйлд хүрч, хэн нэгэнд хайр найргүй шударга бус хандаж байсан удаа байхгүй гэж бодож байна.

-Аминд тулсан шаардлагатай үе гарвал хулгай хийх үү?

-Аминд тулсан шаардлагатай үед хүн хулгай байтугай хийнэ. Чухам аминд тулсан шаардлага гэдэг нь ямар нөхцөл байдал, тэр тохиолдолд юу хулгайлах уу гэдгээс л хийх, үгүй нь шийдэгдэх байх.

-Та хамгийн сүүлд хэзээ автобусанд суусан бэ?

-Хоёр сарын өмнө байх аа, хотын төвөөс нэлээд зайдуу байдаг найзындаа зочлохоор
явахдаа.

-Боловсрол мэдлэг үү эсвэл хэрэглээ юу?

-Боловсрол мэдлэг гэдэг өөрөө зайлшгүй хэрэглээ.

-Ямар ч мөнгөгүй болчихвол хамгийн түрүүнд юу хийж мөнгө олох вэ?

-Киноны нийтлэл бичих эсвэл орчуулгын ажил л авах байх даа.

-Дэлхийн сонгодог зохиолчдоос хэн нэгэнтэй нь болзох боломж байсан бол хэнтэй нь
болзох вэ?

-Мөнхийн хайр Хорхе Луйс Борхестойгоо, үг ярихгүй зүгээр л дэргэд нь чимээгүй суусан ч гайхалтай байх биз.

-Хамгийн сүүлд өөртөө юу худалдаж авсан бэ?

-Оccan Voung гээд вьетнам гаралтай америк яруу найрагчийн "On Earth We Are Briefly Gorgeous" нэртэй ном худалдаж авсан.

-Бусдаас сонсоход урамтай үг?

-“Тэгшээ, чи ийм ийм алдаа дутагдалтай, чи ийм ийм муухай араншинтай, чи ийм төгс биш, чи ийм сул дорой ч гэлээ чамд хайртай шүү” (Инээв)

-Урам зориггүй үедээ хэрхдэг вэ?

-Бушуухан л унтаад бодит амьдралаас хэсэгхэн завсарлага авч зүүдний ертөнц рүүгээ явъя
гэж боддог.

-Хэрэв та Монгол Улсын ерөнхий сайд болвол хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Дэлхийн жишигт нийцсэн гайхалтай номын сан бий болгоно, урлагийг дэмжих сан байгуулна, тэгээд боловсрол, нийтийн эрүүл мэндийн асуудалд л юун түрүүнд дорвитой зүйл хийхийг эрмэлзэх байх.

-Амьдралын тань хамгийн чухал, эрхэм зүйл юу вэ?

-Эгэл амьдралыг, эгэлгүй урлагийг, утга зохиолыг, киног, өрөөлийг болоод өөрийгөө хайрлах хайр л юм даа.

-Хамгийн сүүлд хэзээ Нарантуул зах орсон бэ?

-Арав хоногийн өмнө.

-Хүнээс авч байсан хамгийн хэрэггүй зүйл?

-Намайг хувийн түвшинд мэдэхгүй, хөндлөнгийн хүний доромжлол.

Санал болгох

“Дурсаж яваарай” киноны найруулагч Их Британийн кино наадмаас шагнал хүртлээ

"Дурсаж яваарай” киноны найруулагч Э.Ган-Очир шагнал хүртэв.

15 цагийн өмнө
“Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсэний 805 жилийн ой энэ онд тохиож байна.

3 өдрийн өмнө
"Улаанбаатар фестиваль оркестр 2020" сонгодог урлагийн тоглолт болно

Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох "UB Festival Orchestra"-ын эхний тоглолт 2020 оны есдүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт Хүн театрт болно.

5 өдрийн өмнө
Monstar Production гар утсаар бүрэн хэмжээний дууны клип хийжээ

Энэрэл, Mrs M, FLA нар хамтран "Тансаг бүүвэй" нэртэй дууг дуулж, клипийг нь зургаан сарын турш хийсэн байна.

6 өдрийн өмнө