Говьсүмбэр аймагт мөнгөн ус худалдаалах зорилгоор хадгалж байжээ

2020 оны 9 сарын 22020-09-02
Говьсүмбэр аймагт мөнгөн ус худалдаалах зорилгоор хадгалж байжээ

Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт бодисын жагсаалтад орсон 14.4 кг мөнгөн усыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалж байсныг Экологийн Цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

Тодруулбал, есдүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн харьяат иргэн З.Г нь чингэлэг дотор мөнгөн ус худалдаалах зорилгоор хадгалж байжээ. Одоо шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа аж.

Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс, салстыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.

Санал болгох

Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, хөдөлгөөн хязгаарлав

Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн очиж, урьдчилсан байдлаар шинжилгээ авахад тарваган тахлаар өвчилсөн нь батлагдсан байна.

4 өдрийн өмнө
 Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллалаа

Энэ үеэрээ Тайшир усан цахилгаан станцаар зочилж, “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

7 өдрийн өмнө
Хэрлэнбаян-Улааны отрын бүсийг “цэгцлэх” ажлын хэсгийг байгууллаа

Малчид бэлчээр булаацалдах, үл ойлголцож маргаан үүсгэх, малын тоо толгой ихэссэнээр бэлчээрийн нөөц хомсдох зэрэг олон сөрөг тал бий болсон.

7 өдрийн өмнө
"Солонгон бүрхүүл"-ийнхэн орон нутагт өнгө нэмж байна

Есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн сургуулиудын хана болон хашаанууд дээр зураг зураг аж.

8 өдрийн өмнө