Монголдоо анхдагч номын АТМ

2020 оны 9 сарын 22020-09-02
Монголдоо анхдагч номын АТМ

Драгон төвийн нэгдүгээр давхарт автомат номын машин байршуулсан сургаар тийш зорилоо. Түм түжгэнэж, бум бужигнасан энэ газар ирэх бүрд л нэг л янзаараа. Би зүүн хаалгаар ороод хэд хэдэн хүнээс асуусны эцэст баруун хойд талд “ХААН” банк, “Худалдаа хөгжлийн банк”-ны АТМ-ны наана, өөд өөдөөсөө харсан номын хоёр АТМ байршуулсныг олж харав. Уг хоёр АТМ-ыг “Аз хур” номын дэлгүүр “Booklo” номын онлайн дэлгүүр байршуулсан байна. Гэвч “Booklo” номын онлайн дэлгүүрийн АТМ хараахан ашиглалтад ороогүй байлаа.

"Аз хур" номын дэлгүүрийн АТМ: Зөвхөн карт уншина. Номын дэлгүүрт зарагдаж байгаа үнийн дүнгээс 10 хувь хямдралтай.

“Booklo” номын онлайн дэлгүүрийн АТМ: Зөвхөн бэлэн мөнгөөр л тооцоо хийх боломжтой. 20 мянгатын дэвсгэрт уншихгүй, задгай мөнгө хийх боломжтой аж.

“Гудамжны номын сан”-тай болсноор номын сангийн үнэмлэхгүй, мөнгөгүй үедээ ч салхилангаа ном унших боломжтой болсон бол номын АТМ өөрт ойрхон байршлаас хүссэн номоо авч унших боломжийг бидэнд өгч байгаа юм. Уг номын АТМ нь өндөр хөгжилтэй  орнуудад байдаг бөгөөд ихэвчлэн их сургууль дотор байдаг аж.

4.jpg
5.jpg

Уншигч Б.Болормаа “Номын АТМ байршуулсныг сонсоод ирлээ. Эндээс ном авбал 10 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм байна. Цаашид шинэ номуудыг хэвлэлтээс гарсан даруйд нь байршуулбал сайхан л юм” гэв.

Бид  “Аз хур ” номын дэлгүүрийн Идэвхжүүлэлтийн менежер Р.Эрдэнэболдоос үйлчилгээний талаар зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр “Номын автомат машин наймдугаар сарын 17 нд тавигдсан. Одоогийн байдлаар шилдэг номын жагсаалтыг тэргүүлсээр буй 25 нэр төрлийн 225 номоор баяжилтаа хийсэн. Ер нь 25 ном л хэлбэлзэлтэй байдлаар байрлана. Уншигчдын хүсэлтээр хамгийн их борлуулалтай болон шинээр худалдаанд гарч байгаа, эрэлт ихтэй номнуудыг энд худалдаалах болно. Цаашид “Тэнгэр плаза” худалдааны төв, III-IV хороололд “Solo Mall”, “Encanto Mall”, Яармаг чиглэлд “Оргил” худалдааны төвд тавихаар төлөвлөж байгаа.

Шинэ үйлчилгээ учир хэрхэн худалдан авалт хийх вэ гэж асууж, холбогдож байна. Өөрөө  өөртөө үйлчлэх учраас асуудалтай зүйл гарахгүй байхаа. Уншигчид авах номоо сонгоод номын дор байгаа тусгай цифрийг товчлуур дээр хийхэд тухайн номын үнэ болоод мэдээлэл нь гарч ирнэ. Үүний дараа тухайн хэрэглэгч картаа уншуулахдаа утасны дугаараа хийхэд ebarimt автоматаар бүртгэгдэнэ” гэсэн юм.

3.jpg

Санал болгох

“Дурсаж яваарай” киноны найруулагч Их Британийн кино наадмаас шагнал хүртлээ

"Дурсаж яваарай” киноны найруулагч Э.Ган-Очир шагнал хүртэв.

16 цагийн өмнө
“Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсэний 805 жилийн ой энэ онд тохиож байна.

3 өдрийн өмнө
"Улаанбаатар фестиваль оркестр 2020" сонгодог урлагийн тоглолт болно

Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох "UB Festival Orchestra"-ын эхний тоглолт 2020 оны есдүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт Хүн театрт болно.

5 өдрийн өмнө
Monstar Production гар утсаар бүрэн хэмжээний дууны клип хийжээ

Энэрэл, Mrs M, FLA нар хамтран "Тансаг бүүвэй" нэртэй дууг дуулж, клипийг нь зургаан сарын турш хийсэн байна.

6 өдрийн өмнө