TeamViewer-ээ шинэчилье

2020 оны 9 сарын 72020-09-07
TeamViewer-ээ шинэчилье

TeamViewer нь ХБНГУ-ын TeamViewer GmbH компанийн хөгжүүлсэн, компьютер болон мобайл төхөөрөмжид алсын зайнаас хандаж, удирдахад ашиглагддаг программ хангамж бөгөөд Windows, MacOS, Linux, Chrome OS, IOS, Android болон BlackBerry үйлдлийн системүүд дээр ашиглах боломжтой байдаг.

Коронавирусын тархалтын улмаас олон байгууллагын ажилтнууд гэрээсээ ажиллаж уг программ хангамжийн хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцээд цагаан малгайтнууд буюу аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн энэ төрлийн системд хийх туршилтын ажил ихэссэн. Улмаар “Praetorian” кибер аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч байгууллагын инженер Windows дээрх TeamViewer-т эмзэг байдал (СVЕ-2020-13699) олж илрүүлжээ.

Уг эмзэг байдал нь тусгай нөөц танигчийг (URI) зөв тохируулаагүйгээс үүдэлтэйгээр оффлайн буюу сүлжээнд холбогдоогүй үед нууц үгийг эвдэх боломж бүрдсэн бөгөөд хортой вебсайт руу зочилсон үед энэхүү эмзэг байдлыг ашиглах боломжтой байна.

Одоогоор уг эмзэг байдлыг ашиглан халдлага үйлдсэн тохиолдол илрээгүй байгаа ч аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар томоохон засгийн газар, бизнесийн байгууллагууд уг эмзэг байдалд өртөх өндөр эрсдэлтэй, жижиг засгийн газар, аж ахуйн нэгжүүд дунд, энгийн хэрэглэгчид бага түвшний эрсдэлтэй байна.

Хөгжүүлэгч компанийн мэдээлснээр уг эмзэг байдалд Windows TeamViewer 15.8.2 хүртэлх хувилбарууд өртөх ба эмзэг байдлыг арилгасан шинэ хувилбарыг саяхан гаргажээ. Хэрэв та Windows үйлдлийн систем дээр TeamViewer ашигладаг бол 15.8.3-аас хойших хувилбараар шинэчлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: https://www.cisecurity.org/advisory/a-vulnerability-in-teamviewer-cloud-allow-for-offline-password-cracking_2020-106/

Санал болгох

Өнөөдрөөс "Covid-19 ersdel" системийг нэвтрүүллээ

УОК-оос “Covid-19 ersdel” системийг өнөөдрөөс эхлэн ашиглалтад орууллаа. Энэ системийг “Apple”, “Google” компани коронавирусний халдварт өртөх эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор хөгжүүлж, одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн ашиглаж байна.

4 өдрийн өмнө
Clubhouse аппликейшны Android утас дээрх хувилбар удахгүй гарна

Тэгвэл аппликейшныг бүтээсэн Пол Давидсон, Рохан Сет нар тус бүтээлээ энэ онд багтаан нийтэд нээлттэй болгохоор төлөвлөсөн бөгөөд удахгүй Android үйлдлийн системтэй гар утасны хувилбараа танилцуулах аж.

2 сарын өмнө
Цусан дахь сахарын хэмжээг хянах глюкозон ээмгийг бүтээжээ

Ээмгээ ухаалаг гар утастайгаа холбож үүгээр дамжуулан цусан дахь сахарын хэмжээгээ хянах боломжтой.

4 сарын өмнө
Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа танилцууллаа

Зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн этгээдийг оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх ба өнөөдрийн байдлаар программ хангамжийн гүйцэтгэл 75 хувьтай байгааг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

4 сарын өмнө