Б.Алтанцэцэг: Хүүхдээ цэцэрлэгт хамруулснаар эцэг эхийн цалин 6-15 хувь өсдөг

2020 оны 9 сарын 72020-09-07
Б.Алтанцэцэг: Хүүхдээ цэцэрлэгт хамруулснаар эцэг эхийн цалин 6-15 хувь өсдөг

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш нар “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд улсын цэцэрлэгийн үзүүлэх нөлөө” судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.  Судалгааг БШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж, 2017-2020 оны хооронд нийслэлийн 4000 мянга гаруй өрхийг гурван удаагийн түүвэр судалгаанд хамруулжээ.

Судалгааны гол үр дүнгүүдээс товчхон танилцуулахад:

  • Улсын цэцэрлэгийн хөтөлбөр нь ээж, аавын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлж байна.
  • Бага насны олон хүүхэдтэй ээжүүдэд илүү их эерэг нөлөө үзүүлж байна. 
  • Элсэлтийн эхний жил бага насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж байгаа нь харагдсан.Харин дараагийн жилээс өвчлөл багассан. 
  • Сугалаагаар элсэлтийн тасалбар аваагүй хүүхдүүд цэцэрлэгт хамрагдсан байсан. 

ЭЦЭГ ЭХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨ

  • Хүүхдээ цэцэрлэгт өгсөн ээжийн тухайн үеийн ажил эрхлэлт 8.3 хувиар, аавынхыг 2.9 хувиар өсдөг
  • Ээж, аавын цагийн цалин 6 хувиар өсдөг /Таваас доош насны нэгээс олон хүүхэдтэй ээжийн цагийн цалин 15.5 хувиар өсдөг/
  • Ээжийн албан секторт ажиллах магадлал буюу хөдөлмөрийн гэрээтэй ажиллах магадлал 10.8 хувиар өсдөг
  • Хүүхдээ цэцэрлэгт өгсөний дараа аавын ажил эрхлэлт 3 хувиар нэмэгддэг.

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨ

  •  Ханиад томууны тохиолдол 9.5 хувиар өссөн
  • Эмнэлэгт үзүүлсэн тоо нь 15.5 хувиар өссөн
  • Халдварт өвчний тохиолдол 33 хувиар өссөн
  • Эмчилгээ, эм уух давтамж нь 37 хувиар өссөн.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэг “Улсын цэцэрлэгт хамрагдах нь богино хугацаанд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Харин дунд хугацаанд эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө алга болсон. Мөн бид судалгаанаас хоёр настай хүүхдэд хүрч байгаа цэцэрлэгийн үйлчилгээ эерэг нөлөө авчирч байна гэж харж байгаа. Учир нь өрхийн орлогод сайнаар нөлөөлж байна. Гэхдээ хүүхдийн эрүүл мэнд талаас нь харвал эхний жилдээ өвчлөл өндөр байгаа юм. Элсэлтийн эхний жилд өвчлөл яагаад өндөр байгааг цаашид нарийвчлан судлах шаардлагатай байгаа" хэмээв.

Санал болгох

Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 буюу нийт 40 дуудлага бүртгэгдлээ

1 цагийн өмнө
Н.Оюунболд: Магтаалд бялуурахгүй, шүүмжлэлд гудайхгүйг хичээж амьдардаг

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболдыг урилаа.

2 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР

5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 10 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

5 цагийн өмнө