С.Мөнхчулуун: Бие дааж нэр дэвшвэл Нийслэлийн Засаг дарга болж чадахгүй

4
2020 оны 9 сарын 72020-09-07
С.Мөнхчулуун: Бие дааж нэр дэвшвэл Нийслэлийн Засаг дарга болж чадахгүй

Орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшихээ мэдэгдээд байсан НИТХ-ийн төлөөлөгч С.Мөнхчулуун нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ. Түүнтэй утсаар холбогдож тодруулга авлаа.

-Та яагаад нэрээ татах болсон бэ?

-Миний бие намаасаа хөөгдсөн ч дур хүслээрээ гараагүй. Бие даан нэр дэвших гэсэн боловч нам, бүлгүүдэд дарагдана гэж үзээд нэрээ татсан. НИТХ-ын төлөөлөгч гэдэг нийслэлийн ажил амьдралд оролцож, иргэдийнхээ төлөө асуудлыг шийдэх ёстой байдаг. Гэтэл бие даан нэр дэвших юм бол ямар ч үр бүтээлгүй, цаг хугацаа алдана гэж бодож байна. Мөн бие дааж нэр дэвшихээр бүлэггүй учир, засаг даргад өрсөлдөх боломжгүй болно гэсэн үг.

-Эргээд намдаа орох бодол байгаа юу. Эсвэл өөр нам санал тавьсан уу?

-МАН-д хорин жил зүтгэсэн. Би дур хүслээрээ намаасаа гараагүй. Олон нам, эвслээс НИТХ-д нэр дэвшээч гэсэн санал тавьсан. Би хүлээж аваагүй. Урваж, шарвах хүсэл алга. Хэрвээ намд элсэх болбол эргээд МАН-даа л орно.

 

Санал болгох

Компьютерийн хэрэглээний программ, хэлний үнэ төлбөргүй сургалтууд зохион байгуулагдана

“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа.

13 цагийн өмнө
Нийслэлд 127 барилга зөвшөөрөлгүй баригдаж байна

Өнөөдөр НМХГ-аас барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

4 өдрийн өмнө
Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна

Иргэд пийшин зуухны аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай тохиолдолд “Тавантолгой түлш” ХХК-ийн “Иргэдэд үйлчлэх төв”-д хандаж, яндангаа хөөлүүлнэ.

5 өдрийн өмнө