"Эх хэлний олон улсын шагнал"-д эх хэлээ сурталчлан хамгаалж буй байгууллага болон иргэн нэрээ дэвшүүлж болно

2020 оны 9 сарын 92020-09-09
"Эх хэлний олон улсын шагнал"-д эх хэлээ сурталчлан хамгаалж буй байгууллага болон иргэн нэрээ дэвшүүлж болно

Дэлхийн өнцөг булан бүрд орон орны эх хэлийг хамгаалах, сурталчлах, судлах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй хувь хүн, албан байгууллагыг "Эх хэлний олон улсын шагнал"-аар шагнахаар болжээ.

Тодруулбал, Бангладеш улсын "Эх хэлний олон улсын хүрээлэнгээс хоёр жил тутамд энэхүү шагналыг олгодог аж.  Уг шагналд эх хэлийг хамгаалан, сурталчилж буй  хувь хүн болон албан байгууллагууд нэрээ дэвшүүлж, материалаа хүргүүлэх боломжтой бөгөөд өмнө нь тус шагналыг хүртэж байсан бол дахин илгээх боломжгүй аж. Шагналд нэр дэвшүүлж буй иргэд, байгууллагын материалыг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн дотор Бангладеш улс дахь шалгаруулалтын комисс хүлээж авах аж. Харин шагналыг 2021 оны  хоёрдугаар сарын 21-ний өдөр буюу олон улсын эх хэлний өдөр гардуулах юм байна. 

Тавих шаардлага

  • Эх хэлийг хамгаалах, сурталчлах, сэргээх
  • Эх хэлний соёлыг дэлгэрүүлэх
  • Эх хэлийг судлан шинжлэх
  • Эх хэлийг хадгалах, хамгаалах, сэргээх чиглэлээр дижитал технологийг шинэчлэх
  • Эх хэл болон гадаад хэлийг дэлхий нийтэд сурталчлах, түгээх
  • Эх хэлээр бичсэн уран зохиолын болон бусад сэдэв дээрх номыг гадаад хэл рүү хөрвүүлэх
  • Гадаад хэл дээр бичигдсэн номыг эх хэл рүү хөрвүүлэх зэрэг үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан байх шаардлагатай.

Бүрдүүлэх материал

www.imli.gov.bd веб хуудаст байрлах “Application form for award” хэсгийн “A” болон “B” хавсралтыг үнэн зөв бөглөн, шалгаруулалтын комисст шуудангаар илгээнэ. Мөн цахим хувийг imli.moebd@gmail.com /CC:imli.msmoebd@gmail.com, s.khandmaa@unesco.mn/ хаягаар хүргүүлнэ.

Илгээх шуудангийн хаяг:

Member-Secretary

Selection Committee of International Mother Language Award and

Director (Language, Research & Planning)

International Mother Language Institute (IMLI)

1/ka, Segunbagicha, Dhaka-1000, Bangladesh

Санал болгох

“Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсэний 805 жилийн ой энэ онд тохиож байна.

2 өдрийн өмнө
"Улаанбаатар фестиваль оркестр 2020" сонгодог урлагийн тоглолт болно

Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох "UB Festival Orchestra"-ын эхний тоглолт 2020 оны есдүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт Хүн театрт болно.

4 өдрийн өмнө
Monstar Production гар утсаар бүрэн хэмжээний дууны клип хийжээ

Энэрэл, Mrs M, FLA нар хамтран "Тансаг бүүвэй" нэртэй дууг дуулж, клипийг нь зургаан сарын турш хийсэн байна.

5 өдрийн өмнө
Г.Аюурзанын "Бөөгийн домог" итали хэлээр хэвлэгджээ

Номын сайт болон Италийн амазоноор борлуулагдаад 9 хонож байгаа аж. 

6 өдрийн өмнө