Төлөөлөгч Г.Төмөрбаатар “цэвэршсэн үү”

1
2020 оны 9 сарын 102020-09-10
Төлөөлөгч Г.Төмөрбаатар “цэвэршсэн үү”

Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Намууд нэр дэвшигчдээ зарлаж СЕХ-нд бүртгүүлсэн. МАН-аас Сүхбаатар дүүрэгт НИТХ-ын төлөөлөгч бөгөөд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар дахин нэр дэвшихээр болсон. Тэрээр МАН-ын ууган гишүүдийн нэг бөгөөд туршлагатай улстөрч. Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга, хурлын төлөөлөгч, намын нэгжийн удирдлагаар олон жил ажиллажээ.

Гэхдээ Г.Төмөрбаатарын талаар олон таагүй мэдээлэл хэвлэлд бичигдсэн бөгөөд дээрх мэдээллүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа хуулийн байгууллагууд тайлбар өгөөгүй. Үүнээс үүдэн иргэдийн дунд эргэлзээ төрж эхлээд байна.

Мэдээлэл 1:

Эх сурвалж: / https://www.iaac.mn/news/gurawdugaar-sard-khiisen-ajlaa-medeelew/

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байхдаа хуурамч баримт бичиг бүрдүүлэн төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас өндөр үнээр бараа материал худалдан авсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаар /2018.03.26/-ны өдөр АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээлж байв. Түүний хэргийг тухайн үед шүүхэд шилжүүлсэн.

Мэдээлэл 2:

Эх сурвалж: / http://medee.mn/single/113116 /

Тухайн үед Зорчигч тээвэрт ажилладаг хүмүүс даргыгаа шүүхэд өгсөн талаар ч мэдээлж байв. Тодруулбал “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ҮЭ-ийн хороон дарга Н.Төрбат “Ажилчдын цалинг дутуу олгож байна. Өндөр настны тэтгэвэрт гарч буй хүмүүсийн тэтгэврийн асуудлыг шийдэхээ байсан тул ажлаас чөлөөлөхийг шаардаж байгаа юм. Гэтэл Нийслэлийн засаг дарга хаацайлаад байгаа. Г.Төмөрбаатар дарга Зорчигч тээврийн нэгтгэл нь 967 сая төгрөгийн ашигтай ажилласан гэж өөрөө зарласан.Гэтэл үнэндээ ажилчдынхаа цалинг танаж байж” гэж байв.

Энэ үеэр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажилчдынхаа нэр төрийг сэргээхээр шүүхэд хандаж байв.

Мэдээлэл 3:

Эх сурвалж:/ https://zasag.mn/m/ulaanbaatar/view/19432/

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 1500 ажилтантай. 2017 онд Нийслэлийн нийтийн тээврийн шилдэг байгууллагаар шалгарч, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, контракт гэрээг бүрэн хангалттай дүгнүүлсэн. Нийслэлийн Төрийн Аудитын газраас 2017 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгээд зөрчилгүй гэж дүгнэсэн юм. Гэтэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ыг төлөөлөх эрхгүй ажлаас гарсан, тэтгэвэрт гарсан, тэтгэмжээ авсан иргэд удаа дараа улс төрийн зорилгоор ташаа мэдээлэл өгч байгууллагын болоод  1500 ажилтаны нэр хүндэд шууд халдаж байгаа учраас шүүхэд хандахаар боллоо

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгч бол тухайн дүүргийнхээ иргэд, сонгогчдын хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, тулгамдаж байгаа асуудлыг шийдэх чухал хариуцлагатай ажил. Яг л гудамж, хорооны асуудал НИТХ-ын хуралдаан дээр яригдаж, төсөв хөрөнгө оруулалт батлагддаг тул дээрх албан тушаалд нэр цэвэр хүмүүс нэр дэвших ёстой. Иймээс энэ асуудалд Г.Төмөрбаатар өөрөө тайлбар өгөх, эсвэл хуулийн байгууллага тайлбар хийх шаардлагатай болжээ.

 

Санал болгох

Төлөөлөгч Г.Төмөрбаатар “цэвэршсэн үү”

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгч бол тухайн дүүргийнхээ иргэд, сонгогчдын хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, тулгамдаж байгаа асуудлыг шийдэх чухал хариуцлагатай ажил. Яг л гудамж, хорооны асуудал НИТХ-ын хуралдаан дээр яригдаж, төсөв хөрөнгө оруулалт батлагддаг тул дээрх албан тушаалд нэр цэвэр хүмүүс нэр дэвших ёстой. Иймээс энэ асуудалд Г.Төмөрбаатар өөрөө тайлбар өгөх, эсвэл хуулийн байгууллага тайлбар хийх шаардлагатай болжээ.

20 өдрийн өмнө
Хурандаа Н.Ууганбаярыг Гадаадын иргэн, харьяатын даргаар томилжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Н.Ууганбаярыг томилжээ. Харин эл албыг хашиж байсан Д.Мөрөнг дэд даргаар үлдээсэн юм. Хурандаа Д.Мөрөн нь 1960 онд төрсөн юм.

2 сарын өмнө
ДХИС-ийн захирлын өрсөлдөөнд орсон хурандаа нар

Нэр дэвшигч нарын дунд гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хурандаа ч, тэтгэвэрт гарсан, дөхөж яваа ч улсууд байна.

2 сарын өмнө