Сагсанбөмбөгийн холбоод нэг лигт тоглох хүсэлт гаргажээ

1
2020 оны 9 сарын 102020-09-10
Сагсанбөмбөгийн холбоод нэг лигт тоглох хүсэлт гаргажээ

Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбоо болон Монголын сагсанбөмбөгийн холбооноос Монголын бүх шилдэг багууд нэг лигт тоглох хүсэлтийг Тоглогчдын холбоонд тавьж тоглогчидтой хамтарсан уулзалтыг хийлээ.
21 аймгийн Үндэсний лиг болон Гоё Дээд лиг нэгдсэнээр 12 багтай хүчирхэг лиг болох боломжтой байгаа юм. Үндэсний лигийн багууд 6 тоглолт, Гоё Дээд лигийн багууд 7 тоглолт хийгдсэн байгаа юм. Лигүүдээ нэгтгэх хоёр саналыг талууд ярилцсан. Үүнд:
1. Тус тусын лигийн тоглосон тоглолтын амжилтаа хадгалан үргэлжлэн тоглох
2. 2 лигийн бүх тоглолтуудыг орхин шинээр лигээ эхлүүлэх
Энэхүү уриалгыг Үндэсний лигийн багийн эзэд, ивээн тэтгэгчид, тоглогчид дэмжин зөвшөөрлөө.
Сагсанбөмбөгийн спортын сүүлийн жилүүдэд үүсээд буй хуваагдсан энэ хүндрэлтэй нөхцөл байдалд цэг тавьж, өнгөрснийг биш ирээдүй руу харж сагсанбөмбөгийн спортынхоо хөгжлийг улам хурдасгахад бүх талууд болох МҮСБХ, МСБХ, Тоглогчдын холбоо нэгдэж ажиллах энэхүү сайхан боломжийг "ДЭМЖИХИЙГ" Гоё Дээд лигийн багийн эзэд, ивээн тэтгэгчид, спонсор, тоглогчид та бүхнээс хүсч байна.

Санал болгох

ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр зодог тайллаа

Д.Түмэнбаяр 17 жилийн турш нийт 1242 шүүн явуулсанаас 277 нь дээд лигийнх, 170 нь футзалын дээд лигийн тоглолт байв. Хүн бүрийн сонгож хийгээд байдаггүй шүүгчийн ажиллыг хийхдээ 2014 онд Монгол улсын шүүгч, 2018 оны "Алтан шүгэл" шагналыг хүртэж, хоёр удаа дээд лигийн шилдэг шүүгчээр шалгарсан юм.

13 цагийн өмнө
Футзалын дээд лигийн 2020 оны улирал амжилттай явагдаж өндөрлөлөө

Футзалын дээд лигийн энэ улирал 01-р сарын 25-нд эхэлсэн ч цар тахлын улмаас 07-р сарын 19-ийг хүртэл завсарласан юм. Лиг багагүй хугацаанд завсарласан ч тэрхүү хугацаанд олон улсын стандартад нийцсэн футзалын шалтай болж, тамирчид илүү эрч хүчтэй, футзалын ордон шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн билээ.

13 цагийн өмнө
Н.Төгсцогт өрсөлдөгчөө ялж, WBC холбооны аваргын бүсийн төлөө тоглохоор боллоо

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа өнөөдөр хийж Барбадос улсын тамирчин Кобиа Брийдигээр ялалт байгууллаа.

10 өдрийн өмнө
Р.Пүрэвдагва: Хөлөө эмчлүүлэхдээ мэдэхгүй эм тариа хэрэглэсэн бололтой, надаас хориотой бодис илэрчээ

Монгол улсын арслан Р.Пүрэвдагва Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, уучлал гуйлаа.

15 өдрийн өмнө