Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах цэгийн тоог цөөлнө

15
2020 оны 9 сарын 72020-09-07
Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах цэгийн тоог цөөлнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан А-272 тоот тушаал гаргаж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийг тоог аймаг, нийслэл, суманд 1000 хүн тутамд дөрөв хүртэлх байхаар норматив тогтоожээ.

Мөн тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог одоогийн хэмжээнээс нэмэхгүй байх, цэгийн тоог үе шаттай бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсөн байна.

Засаг дарга нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын үр дүнгийн тайлангаа жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан тус яаманд ирүүлж байх юм.

Тушаалын хавсралтад зааснаар аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгохдоо дараахь нормативыг баримтлах ажээ.

архины цэгийн тоо.JPG
архины цэгийн тоо.JPG

 

Санал болгох

Терроризмтой тэмцэх зөвлөл ирэх долоо хоногт хуралдана

“Ковид-19” цар тахалын терроризмын нөхцөл байдалд үзүүлэх нөлөөлөл болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор” нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

11 өдрийн өмнө
Өвс,  тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

Хивэгний экспортыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарлахаар болж байна. 

13 өдрийн өмнө
Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах цэгийн тоог цөөлнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан А-272 тоот тушаал гаргаж, согтуурах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийг тоог аймаг, нийслэл, суманд 1000 хүн тутамд дөрөв хүртэлх байхаар норматив тогтоожээ.

21 өдрийн өмнө