МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Монголын туялзуур сэлэмний холбооны төлөөллийг хүлээн авч уулзав

2020 оны 9 сарын 82020-09-08
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Монголын туялзуур сэлэмний холбооны төлөөллийг хүлээн авч уулзав

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдөр туялзуур сэлэмний “Warriors fencing” клубийн дасгалжуулагч Г.Халиунаатай хамтран ажиллах хариуцлагын гэрээг үзэглэлээ.

Г.Халиунаа нь МҮОХ-ноос энэ оны гуравдугаар сарын 04-нд Монголын спорт холбоодуудын дунд зарлагдсан ОУОХ-ны эв санааны нэгдлийн тэтгэлэгт дасгалжуулагчын сургалтад сонгогдосон байна. Ингэснээр тэрбээр АНУ-ын Делаваре их сургуульд хагас жилийн турш цахим болон танхимын сургалтад суралцах юм. Түүний сургалт ирэх аравдугаар сард эхлэх бөгөөд 2021 оны гуравдугаар сард дуусах юм. Улмаар 2021 оны аравдугаар сард Швейцарийн Лозанн хотноо сэдэв хамгаалах шалгалтаа өгөхөөр болжээ. Түүнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр дасгалжуулагч Г.Халиунаад амжилттай суралцаж төгсөөд туялзуур сэлэмний спортод тууштайгаар ажиллаж, энэ спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахыг хүсч байгаагаа хэллээ.

Image may contain: 2 people, eyeglasses
Г.Халиунаа 2015-2019 онуудад туялзуур сэлэмийн хүнд сэлэмийн төрөлд Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадамд тамирчнаар оролцож байсан. Мөн тэрбээр Монгол улсаас гадаадад дасгалжуулагчаар ажилласан туялзуур сэлэмний анхны багш юм. Тэрбээр БНХАУ-ын Уши хотын ахлах сургуулиудын шигшээ багт ажиллаж байжээ.

Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт Монголын туялзуур сэлэмний холбооноос дурсгалын сэлэмийг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Санал болгох

ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр зодог тайллаа

Д.Түмэнбаяр 17 жилийн турш нийт 1242 шүүн явуулсанаас 277 нь дээд лигийнх, 170 нь футзалын дээд лигийн тоглолт байв. Хүн бүрийн сонгож хийгээд байдаггүй шүүгчийн ажиллыг хийхдээ 2014 онд Монгол улсын шүүгч, 2018 оны "Алтан шүгэл" шагналыг хүртэж, хоёр удаа дээд лигийн шилдэг шүүгчээр шалгарсан юм.

14 цагийн өмнө
Футзалын дээд лигийн 2020 оны улирал амжилттай явагдаж өндөрлөлөө

Футзалын дээд лигийн энэ улирал 01-р сарын 25-нд эхэлсэн ч цар тахлын улмаас 07-р сарын 19-ийг хүртэл завсарласан юм. Лиг багагүй хугацаанд завсарласан ч тэрхүү хугацаанд олон улсын стандартад нийцсэн футзалын шалтай болж, тамирчид илүү эрч хүчтэй, футзалын ордон шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн билээ.

14 цагийн өмнө
Н.Төгсцогт өрсөлдөгчөө ялж, WBC холбооны аваргын бүсийн төлөө тоглохоор боллоо

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа өнөөдөр хийж Барбадос улсын тамирчин Кобиа Брийдигээр ялалт байгууллаа.

10 өдрийн өмнө
Р.Пүрэвдагва: Хөлөө эмчлүүлэхдээ мэдэхгүй эм тариа хэрэглэсэн бололтой, надаас хориотой бодис илэрчээ

Монгол улсын арслан Р.Пүрэвдагва Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, уучлал гуйлаа.

15 өдрийн өмнө