Нарангийн энгэр, Цагаан даваа, Морин давааны хогийн цэг. Эдгээр хогийн цэгт жилдээ 1.5 сая тонн хог хаягдал очдогоос 24 хувь буюу 344 тонн хогийг манай улс дахин боловсруулдаг байна. Бид уг нь 85 хувь буюу 1.2 сая тонныг дахин боловсруулах боломжтой аж. Харин бусад хог хаягдлыг булахад жилд жилд 2 тэрбум төгрөг зарцуулдаг байна.
Мөн эдгээр хогийн цэг дээр 1000 орчим хүмүүс хог түүж, өдөрт 40-250 мянган төгрөгийн орлого олж байна. Тэд яагаад хогийн цэг дээрээс орлого олоод байгаа юм бэ гэж үү. Учир нь тэнд дахин боловсруулах боломжтой хог хаягдал их хэмжээгээр очоод байгаа юм. Иргэдийн ангилсан хогийг, манай улсад үйл ажиллагаа явуулдаг 34 үйлдвэр худалдан авч, дахин боловсруулдаг байна.
Хэрэв бид гэртээ хогоо ангилж, ангилсан хогоо орцынхоо гадна мөн ангилан хийвэл хогийн цэг рүү биш дахин боловсруулах үйлдвэр рүү шууд очдог болох юм. Ингэснээр ангилан ялгаагүй хогийн цэг дээр эрүүл мэндээрээ хохирон өөрөө өөртөө ажлын байр бий болгож 1000 хүн үйлдвэр дээр ажиллах боломжтой болох юм. Мөн бид хог хаягдлынхаа 15 хувийг л хогийг төвлөрсөн хогийн цэгүүд дээр аваачихаас гадна хөрсний болон агаарын бохирдол буурах юм.

ХОГИЙН ЦЭГҮҮД ДҮҮРЧИХВЭЛ...
Улаанчулуутын хогийн цэг ангилах боломжгүй хог хаягдлаар дүүрээд хаагджээ. Мөн өнөөдөр Цагаан даваа, Нарангийн энгэрийн хогийн цэг дүүрэх гэж байгаа аж. Хэрэв эдгээр хогийн цэг дүүрчихвэл бид хогоо тээвэрлээд Улаанбаатар хотоос 40-50 км явж байж хаях юм. Ингэхгүйн тулд бид хогоо ялгаж, ангилах шаардлагатай болоод байгаа юм.
Мөн нийслэлээс хог хаягдлаа ангилаагүй иргэний 50 мянга болон түүнээс дээш, АНН-ийг 300 мянга болон түүнээс дээш мөнгөн дүнгээр торгох, АНН-үүд хогоо ангилахгүй бол худалдаа үйлчилгээний гэрээг сунгадаггүй аж.
Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд:
- 6.2 Энгийн хог хаягдлыг ангилах журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- 7.1.энгийн хог хаягдлаа ангилан ялгахагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтууд байдаг аж.
ХОГОО ХЭРХЭН АНГИЛЖ ХАЯХ ВЭ?
Бид лаазыг гишгэж жижиг болгох, хуванцар савны таглааг авч гишгэж, хавтгай болгох, гялгар уут болон картон цаасыг эвхэж овор хэмжээг нь багасгах боломжтой юм. Хог хаягдлын овор хэмжээг бууруулснаар,
- Хог тээврийн хог ачилтын тоо цөөрч,зардал буурч, цаг хугацааг хэмнэнэ.
- Хогийн сав, хогийн уут амархан дүүрэхгүй

ХОГ ХАЯГДЛЫН ХОР ХӨНӨӨЛ
Бидний хаясан хог хаягдал байгаль орчныг бохирдуулаад зогсохгүй, хүн болон амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл хог хаягдал идсэн мал, амьтны махыг бид хоол хүнсэндээ хэрэглэж, өөрсдөө давхар хордож байдаг. Улмаар хавдар, астма, харшил, халдварт өвчин, сүрьеэ, ханиад, суулгалт, гар, хөл, амны, өвчин тусдаг байна.
ХОГ ХАЯГДЛААР ЮУ ХИЙДЭГ ВЭ?

