“Анна Каренина” жүжиг аравдугаар сарын 01 нд нээлтээ хийхээр төлөвлөж байна

2020 оны 9 сарын 92020-09-09
“Анна Каренина” жүжиг аравдугаар сарын 01 нд нээлтээ хийхээр төлөвлөж байна

Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина" романыг УДЭТ-ийн тайзнаа хоёрдугаар сарын 14, 15-нд тавихаар төлөвлөж байсан ч коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс жүжгийн нээлт хэд, хэдэн удаа хойшлогдсон  билээ.

Харин одоо театрын тайзан дээр тоглогдох зөвшөөрөл өгөхийг хүлээж буй бөгөөд нээлтээ аравдугаар сарын 01-нд хийхээр төлөвлөж байгаа аж. Хэрэв олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглон, зөвшөөрөл өгөхгүй бол онлайнаар хүргэж магадгүй талаараа тэд мэдээлсэн юм.

1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан энэхүү зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн хэлбэрт оруулан бичиж, Монгол Улсын Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр нар ажиллаж байгаа аж.

ДҮРҮҮДЭД

Анна Каренина - Н.Баярмаа /СТА/
Анна (Хувь заяа) - Н. Сувд /АЖ, ТС/
Алексей Вронский - Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх /СТА/
Алексей Каренин - Б.Жаргалсайхан /МУГЖ/, Д.Баттөмөр /СТА/
Долли Облонская - Г.Урнаа /МУГЖ/
Кити Щербацкая - Д. Хулан, О. Хонгорзул
Степан Облонский -Л.Дэмидбаатар /МУГЖ/, М.Түвшинхүү /СТА/
Варя Вронская -С.Сарантуяа /АЖ, Ж.Оюундарь /МУГЖ/
Бетси Тверская - М.Тогтохжаргал /СТА/
Константин Дмитрич Левин - С.Болд-Эрдэнэ /СТА/, Г.Амгаланбаатар /СТА/
Щербацкий ван - П. Цэрэндагва /АЖ/, Б. Отгонбат /СТА/
Щербацкая хатагтай -Ж. Оюундарь /МУГЖ/, Ц. Баясгалан /СТА/

Санал болгох

“Дурсаж яваарай” киноны найруулагч Их Британийн кино наадмаас шагнал хүртлээ

"Дурсаж яваарай” киноны найруулагч Э.Ган-Очир шагнал хүртэв.

16 цагийн өмнө
“Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсэний 805 жилийн ой энэ онд тохиож байна.

3 өдрийн өмнө
"Улаанбаатар фестиваль оркестр 2020" сонгодог урлагийн тоглолт болно

Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох "UB Festival Orchestra"-ын эхний тоглолт 2020 оны есдүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт Хүн театрт болно.

5 өдрийн өмнө
Monstar Production гар утсаар бүрэн хэмжээний дууны клип хийжээ

Энэрэл, Mrs M, FLA нар хамтран "Тансаг бүүвэй" нэртэй дууг дуулж, клипийг нь зургаан сарын турш хийсэн байна.

6 өдрийн өмнө