Ч.Санжаадамба: Бөхчүүдийн барилдаан болгоноос допингийн шинжилгээ авах хэрэгтэй

2020 оны 9 сарын 112020-09-11
Ч.Санжаадамба: Бөхчүүдийн барилдаан болгоноос допингийн шинжилгээ авах хэрэгтэй

Манай улсад 1000 гаруй үндэсний бөх зодоглодог. Тэдгээрээс улсын наадамд зодоглож байгаа допингийн шинжилгээ жил бүр авдаг. Гэтэл Улсын баяр наадамд түрүүлсэн улсын цолтой бөхчүүдээс допинг илэрч байна. Тухайлбал өнгөрсөн жилийн түрүү бөх Э.Оюунболдоос допинг илэрч, шүүхээс нэг жилээр барилдах эрх, цол чимгийн хураах шийдвэр гаргасан. Харин энэ жилийн баяр наадамд зодоглосон шөвгийн дөрвөн бөхийн гурваас нь допинг илэрсэн талаарх мэдээлэл байна. Энэ талаарх мэдээллийг Монголын Үндэсний бөхийн холбооноос тодрууллаа. 

Монгол улсын аварга Ч.Санжаадамба "Бөхчүүдийн барилдаан болгоноос допингийн шинжилгээ авах хэрэгтэй байна. 1000-аад сумын заан барилдаж байгаа. Эдгээрийн нэгээс нь л шинжилгээ авахад допинг илэрч байна. Тэгэхээр допин ямар хэмжээнд оччихсон байна вэ гэдэг нь эндээс харагдаж байна.

Жил бүрийн барилдааны дараа допингийн асуудал яригддаг. Тэгээд энийгээ төр засаг шийддэггүй. Шинжилгээний хариу ирлээ ч зарладаггүй, удаадаг асуудлууд байна. Үүнээс болж олон нийт ард түмний дунд худлаа үнэн таамаг явдаг. Та бүхний мэдээлж байгаагаар Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Бат-Орших гэсэн бөхчүүдээс допинг илэрсэн гэсэн. Надад үүнээс өөр мэдээлэл алга. Баяр наадмыг зохион байгуулах комисс яаралтай мэдээлэл хийж, энэ олон таамаг мэдээллийг эцэслэх хэрэгтэй байна.

Манай бөхийн холбооны нэг алдаатай шийдвэр байгаа. Тэр нь допинг хэрэглэсэн бөхчүүдийн цол чимэгийн хураахгүйгээр зүгээр барилдуулаад байдаг. Энэ нь залуу бөхчүүдэд буруу үлгэр дуурайлал болсон "гэв.

Монгол улсын Бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав "Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу барилдах бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Хариуг мөн энэ хууль болон допингийн хяналт авах журмын дагуу өгдөг. Шинжилгээний хариу БНСУ-аас гурав хоногийн өмнө ирсэн. Допингийн эсрэг төв, Баяр наадам зохион байгуулах хороо руу шинжилгээний хариу очсон. Өнгөрсөн жилийн хариу задруулсан асуудлаас болж мэдээллийг зохих байгууллага нь мэдээлнэ. Ингэхдээ бөхчүүдийн хариуг өмнө шиг утсаар бус биечлэн нэг нэгээр нь дуудаж өгөхөөр болсон. Бид одоогоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаатай адил мэдээлэлтэй сууна. Ер нь бол допинг илэрсэн бөх өөрөө хүсэлт гаргавал дахин Б шинжилгээний хариуг иртэл олон нийтэд мэдээллэх учиргүй. Нэг хүний допингийн шинжилгээг сая гаруй төгрөгөөр хийдэг. Энэ төсвийг баяр наадмын зардлаас гаргадаг."гэв.

Санал болгох

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Доха мастерсаас хүрэл медаль хүртлээ

Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-т эрэмбэлэгддэг шилдгүүд чуулсан уг тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн байна.

13 өдрийн өмнө
Хакүхо М.Даваажаргал коронавирусийн халдвар авчээ

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал COVID-19 халдвар авсныг NHK мэдээлжээ.

20 өдрийн өмнө
Хөлбөмбөгийн шилдгүүдийг цахимаар шалгаруулна

Монголын хөлбөмбөгийн холбоо 2015 оноос Монголын шилдэг хөл бөмбөгчдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Тэгвэл энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан SPS телевизтэй хамтран Виртуал хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.

2 сарын өмнө
Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд  М.Бадарч түрүүллээ

Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв. Харин их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их –Уул сумын харьяат,  Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа.

3 сарын өмнө