Хуульчдын холбооноос 40 хуульч хасагдаж, зөвшөөрөл нь хүчингүй болов

2020 оны 9 сарын 112020-09-11
Хуульчдын холбооноос 40 хуульч хасагдаж, зөвшөөрөл нь хүчингүй болов

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2020 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 187 дугаар тушаалаар 40 хуульчийн гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд зааснаар тус холбооны гишүүн, хуульчид нь сар бүр гишүүний татварыг тогтмол төлөх нийтлэг үүргийг хүлээдэг бөгөөд эдгээр хуульч нь гурав ба түүнээс дээш сараар татвараа төлөөгүй болно.

Цаашид гурван сараас дээш хугацаанд татвараа төлөөгүй гишүүдийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, хуульчдын нэгдсэн бүртгэлээс хасах шийдвэр гаргах ажлыг Хуульчдын холбооноос шат дараатайгаар зохион байгуулж ажиллана. Иймд гишүүний үүргийн зөрчилтэй хуульчдыг зөрчлөө арилгахыг анхааруулж байна.

 

Санал болгох

Х.Баттулга: Хөдөө аж ахуй, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсоно

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзлаа.

19 цагийн өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар: Халамжаас бүтээмжид шилжих нь улсаа өөд татах зорилгын чухал хүчин зүйл байх болно

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

20 цагийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдтэй уулзана.

2 өдрийн өмнө
УИХ-ын ээлжит чуулган ирэх сарын 1-нд эхэлнэ

Монгол Улсын Үндсэн хуульд ноднин 11 дүгээр сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр чуулахаар заасан. Энэ дагуу УИХ-ын намрын ээлжит чуулган жил бүрийн 10 дугаар сарын 1-нд, хаврын чуулган 3 дугаар сарын 15-нд эхлэх юм.

2 өдрийн өмнө