Их зураач Б.Шаравын гэрэлт хөшөөг Говь-Алтай аймагт сүндэрлүүлжээ

2020 оны 9 сарын 112020-09-11
Их зураач Б.Шаравын гэрэлт хөшөөг  Говь-Алтай аймагт сүндэрлүүлжээ

Ард олондоо “Марзан” хэмээн хүндлэгдсэн 20 дугаар зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч Балдуугийн Шаравын гэрэлт хөшөөг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн өмнөх талбайд хүндэтгэн залжээ.

Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийг тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн есдүгээр сарын 7-ны өдрийн 72 дугаар тогтоолоор Их зураач Балдуугийн Шаравын нэрэмжит болгосон бөгөөд түүний гэрэлт хөшөөг их зураачийн удмынхан бүтээлгэсэн байна.

Гэрэлт хөшөөний нээлт өчигдөр болж, аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, тус сургуулийн багш, ажилчид, болон зураачийн үр хүүхдүүд ач зээ нар оролцжээ.

 

 

Санал болгох

Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, хөдөлгөөн хязгаарлав

Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн очиж, урьдчилсан байдлаар шинжилгээ авахад тарваган тахлаар өвчилсөн нь батлагдсан байна.

4 өдрийн өмнө
 Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллалаа

Энэ үеэрээ Тайшир усан цахилгаан станцаар зочилж, “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

7 өдрийн өмнө
Хэрлэнбаян-Улааны отрын бүсийг “цэгцлэх” ажлын хэсгийг байгууллаа

Малчид бэлчээр булаацалдах, үл ойлголцож маргаан үүсгэх, малын тоо толгой ихэссэнээр бэлчээрийн нөөц хомсдох зэрэг олон сөрөг тал бий болсон.

7 өдрийн өмнө
"Солонгон бүрхүүл"-ийнхэн орон нутагт өнгө нэмж байна

Есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн сургуулиудын хана болон хашаанууд дээр зураг зураг аж.

8 өдрийн өмнө