10 настай охины орчуулсан "Эгч дүүс" номын нээлт маргааш болно

2020 оны 9 сарын 112020-09-11
10 настай охины орчуулсан "Эгч дүүс" номын нээлт маргааш болно

Зураач Рейна Телгемайер өөрийнх нь амьдралд тохиолдсон нэгэн хөгжилтэй түүхийг комик зургийн аргаар өгүүлсэн “Эгч дүүс” хэмээх номыг 10 настай Б.Мөнх-Амин охин орчуулжээ. Уг номын нээлт маргааш Интерном номын дэлгүүр 12 цагаас болох аж. 

Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "...“Эгч дүүс” номыг хоёр жилийн өмнө анх уншсанаасаа хойш 30 гаруй удаа уншсан. Орчуулгын ажлаа 2019 оны долдугаар сарын 8-нд эхэлж байсан. МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр ах орчуулга дээр тусалж, зарим дуу авиа, үг хэллэгэн дээр ажилласан нь ихээхэн урам өгсөн. Номноосоо олсон орлогоо хадгаламжиндаа хийнэ гэж бодож байгаа. Мөн орчуулсан номынхоо орлогын талыг нь сайн үйлсийн аянд зарцуулна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахыг маш их хүсдэг" гэсэн байв. 

 

 

Санал болгох

“Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсэний 805 жилийн ой энэ онд тохиож байна.

2 өдрийн өмнө
"Улаанбаатар фестиваль оркестр 2020" сонгодог урлагийн тоглолт болно

Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох "UB Festival Orchestra"-ын эхний тоглолт 2020 оны есдүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт Хүн театрт болно.

4 өдрийн өмнө
Monstar Production гар утсаар бүрэн хэмжээний дууны клип хийжээ

Энэрэл, Mrs M, FLA нар хамтран "Тансаг бүүвэй" нэртэй дууг дуулж, клипийг нь зургаан сарын турш хийсэн байна.

5 өдрийн өмнө
Г.Аюурзанын "Бөөгийн домог" итали хэлээр хэвлэгджээ

Номын сайт болон Италийн амазоноор борлуулагдаад 9 хонож байгаа аж. 

6 өдрийн өмнө