Дансандаа сая төгрөг орсныг мэдээгүй Т.Гантөмөр 107 саяын орлоготой

2
2020 оны 9 сарын 112020-09-11
Дансандаа сая төгрөг орсныг мэдээгүй Т.Гантөмөр 107 саяын орлоготой

Чингэлтэй дүүрэгт Цар тахлын үеийн гамшгаас хамгаалах дадлага сургуулийг амжилттай зохион байгуулсан хэмээн Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан (өдгөө УИХ-ын гишүүн) захирамж гаргаж нэр бүхий 21 албан тушаалтанд тус бүр нэг  сая төгрөгийн урамшуулал олгожээ.

Энэ талаар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Миний дансанд мөнгө орсныг мэдээгүй. Хэрэв хандивын мөнгөнөөс урамшуулал өгсөн бол буцаагаад төлнө” хэмээн тайлбарласан байна.

Т.Гантөмөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл:

2019 оны байдлаар 107 сая төгрөгийн орлоготой, 229 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Ташрамд дурьдахад, Т.Гантөмөрийн өөрийн болон гэр бүлийн орлого нь сүүлийн гурван жил дарааллан огцом өсчээ.

 

 

 

Санал болгох

Компьютерийн хэрэглээний программ, хэлний үнэ төлбөргүй сургалтууд зохион байгуулагдана

“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа.

2 өдрийн өмнө
Нийслэлд 127 барилга зөвшөөрөлгүй баригдаж байна

Өнөөдөр НМХГ-аас барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

5 өдрийн өмнө
Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна

Иргэд пийшин зуухны аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай тохиолдолд “Тавантолгой түлш” ХХК-ийн “Иргэдэд үйлчлэх төв”-д хандаж, яндангаа хөөлүүлнэ.

6 өдрийн өмнө