Б.Баасандорж: Бөхчүүдээс допинг илэрснийг өөрсдөд нь мэдэгдсэн

3
2020 оны 9 сарын 112020-09-11
Б.Баасандорж: Бөхчүүдээс допинг илэрснийг өөрсдөд нь мэдэгдсэн

Төрийн наадмын дэвжээнд зодоглож, тав давсан бөхчүүдээс Допингийн эсрэг үндэсний төв шээсний шинжилгээ авдаг. Допингийн төрлийн бодис зарим бөхийн А сорьцын шинжилгээнээс илэрсэн байна. Энэ талаар бид Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар комиссын дарга Б.Баасандоржоос тодрууллаа.

Тэрээр, “Нэр бүхий гишүүдээс допинг илэрсэн нь үнэн. Шинжилгээг Допингийн эсрэг үндэсний төв авсан. Шинжилгээний А сорьцын дүн есдүгээр сарын 8-нд комисст ирсэн. Тухайн үед нь тэдгээр бөхөд мэдэгдсэн байдаг. А сорьцийн дүнг хүлээн зөвшөөрөх эсэхээ 10 хоногийн дотор эргээд хариу мэдэгдэх ёстой. Хүлээн зөвшөөрөхгүй гэж үзвэл В сорьцийн шинжилгээгээ өгөх эрх нь нээлттэй. Ийм учраас Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс дараагийн шинжилгээний хариу гартал бөхчүүдийн нэрийг зарлаж болохгүй. Нэр бүхий бөхийн В сорьц эерэг гарвал Баяр наадмын тухай хууль болох холбогдох дүрэм журмыг үндэслэж хариуцлага ярих дараагийн асуудал яригдана” гэлээ.

Санал болгох

Н.Төгсцогт өрсөлдөгчөө ялж, WBC холбооны аваргын бүсийн төлөө тоглохоор боллоо

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа өнөөдөр хийж Барбадос улсын тамирчин Кобиа Брийдигээр ялалт байгууллаа.

9 өдрийн өмнө
Р.Пүрэвдагва: Хөлөө эмчлүүлэхдээ мэдэхгүй эм тариа хэрэглэсэн бололтой, надаас хориотой бодис илэрчээ

Монгол улсын арслан Р.Пүрэвдагва Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, уучлал гуйлаа.

14 өдрийн өмнө
Н.Төгсцогтын тулаан Монголд албан ёсны эрхтэйгээр гарна

Улаанбаатарын цагаар 09:00 цагаас эхлэх энэхүү тулаан Монголд албан ёсны эрхтэйгээр гарах бөгөөд Юнивишний хэрэглэгчид 88-р сувгаар, ДДишийн хэрэглэгчид 900-р сувгаар, бусад кабелийн хэрэглэгчид LookTV аппликейшнээр хүлээн авч үзэх боломжтой юм. Тулааныг дээрх сувгуудаар үзэх үнэ 6000₮ байх ажээ.

14 өдрийн өмнө
Бөхийн үүрэг

Үндэсний бөхийн барилдааны дүрэм дэх “Бөхийн үүрэг” гэсэн хэсгийг зөрчөөгүй буюу  Үндэсний баяр наадмын тухай хуулийн 14.1-т заасан зөрчил Н.Батсуурьт алга.

14 өдрийн өмнө