Шарк Д.Энхтүвшин хуримынхаа 20 жилийн ойгоор Сараана охины хагалгааны зардалд тусалжээ

1
2020 оны 9 сарын 152020-09-15
Шарк Д.Энхтүвшин хуримынхаа 20 жилийн ойгоор Сараана охины хагалгааны зардалд тусалжээ

Өнөөдөр Шарк Д.Энхтүвшингийн хуримын 20 жилийн ойн өдөр. Тэрээр энэ өдрөөрөө зүрхний ховдолын цоорхой оноштойгоор 12 жил явж байгаад "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд хагалгаанд орсон Сараана охины хагалгааны зардалд тусалжээ.

Сараана охин 13 настай. Эрдэнэт хотод амьдардаг бөгөөд бүжигчин болох мөрөөдөлтэй айлын том охин. Удахгүй 2 ихэр дүүтэй болж 3 дүүгийн эгч болох юм.

Сараана охины хагалгааны зардал 14 сая төгрөг болсон бөгөөд гэр бүлийнх нь болон хамаатан саднууд нь нийлээд 4 сая төгрөг цуглуулсан байна. Харин Д.Энхтүвшин эхнэрийн хамтаар үлдсэн 10 сая төгрөгийг нь хандивлаж байгаа юм.

Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

 

Санал болгох

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

Орон нутгийн ИТХ-ын хурлын сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс буюу 2020.9.30-ны өдрөөс 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдана.

11 цагийн өмнө
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

Аравдугаар сарын 1-нээс эхлэн бүх эмнэлгүүдийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичиж, бүх эмийн сангуудад олгохоор болсон билээ.

12 цагийн өмнө
Алтай Таван богдод аялж яваад цасанд боогдсон иргэдийг уулнаас эсэн мэнд буулгажээ

Мөн унаж авсан тээврийн хэрэгслийнх нь  шатахуун дууссан байжээ. 

12 цагийн өмнө
“Атлетик 220” клуб анх удаа Үндэсний Дээд Лигийн аварга боллоо

Монголын хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Үндэсний Дээд Лиг" 07-р сарын 01-ээс 09-р сарын 27-ны хооронд үргэлжлэхэд “Атлетик 220” клуб аваргын цомыг анх удаа өргөлөө.

14 цагийн өмнө