Р.Пүрэвдагва: Хөлөө эмчлүүлэхдээ мэдэхгүй эм тариа хэрэглэсэн бололтой, надаас хориотой бодис илэрчээ

1
2020 оны 9 сарын 152020-09-15
Р.Пүрэвдагва: Хөлөө эмчлүүлэхдээ мэдэхгүй эм тариа хэрэглэсэн бололтой, надаас хориотой бодис илэрчээ

Монгол улсын арслан Р.Пүрэвдагва Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, уучлал гуйлаа.

Тэрээр "Би урд шөнө хөдөөнөөс ирээд шинжилгээнийхээ хариутай танилцлаа. Хориотой эмийн жагсаалтад 300 гаруй бодис байдаг. Надаас нэг төрлийн бодис илэрсэн байна. Сүүлийн хоёр гурван жил хоёр хөлөө гэмтээсэн. Барилдаж байгаа хүний хувьд бусад бөхөөсөө нуух хаах юм байсан л даа. Эмчлэх гэж байгаад л мэдэхгүй эм тариа хэрэглэсэн бололтой.

100 жил болох гэж байгаатай холбоотой холбогдуулаад бөхчүүд бүгд л бэлтгэлээ хийж байгаа. Зуунд нэрээ мөнхлөх торгон мөчийн өмнө ийм зүйл болсонд сэтгэл дундуурхан байна. Би санаатай ийм зүйл хийхгүй. Бөхөд хайртай Монголынхоо ард түмнээс уучлал хүсье" гэсэн юм.

Санал болгох

МҮБХ-ноос 100 сая төгрөгийн шагналын сантай тойргийн барилдаан хийнэ

Монголын Үндэсний Бөхийн Холбоо Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг100 сая төгрөгийн шагналын сантай “ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдаан зохион байгуулахаар болжээ.

6 өдрийн өмнө
ОУХМ Э.Билэгсайхан Токиогийн Олимпын эрхээ авлаа

“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн +87 кг-д Монгол Улсын тамирчин, ОУХМ Эрдэнэбатын Билэгсайхан Ази тивийн квотоор Токиог зорих эрхээ авлаа.

7 өдрийн өмнө
ОУХМ Э.Сумъяа “Poland Open”-оос мөнгөн медаль хүртлээ

Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох "Poland Open" тэмцээн уржигдар чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ангиллаар Польшийн нийслэл Варшавт эхэлсэн билээ.

10 өдрийн өмнө