Үер буусан тул Баян байгаль амралт руу явах боломжгүй болж, иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулжээ

2020 оны 9 сарын 152020-09-15
Үер буусан тул Баян байгаль амралт руу явах боломжгүй болж, иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулжээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.

Тус онгоцоор 240 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-21, бусад шалтгаантай-167 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баян байгаль амралтын газарт тусгаарлахаар төлөвлөөд байсан.

Гэтэл өнгөрсөн шөнө орсон усархаг аадар борооны улмаас Төв аймгийн  Батсүмбэр сум орчмоор үер бууж, авто замаар зорчих боломжгүй болсон тул Баянбайгаль амралтын газар  тусгаарлагдах иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулах зохицуулалтыг хийжээ.

“Вензоу” зочид буудал нь дөрвөн удаагийн нислэгээр ирсэн 419 иргэний тусгаарлалтыг хүлээн авсан бөгөөд дараагийн захиалгат нислэг буюу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдыг хүлээж авахаар бэлтгэл хангаад байсан аж.

Санал болгох

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

Орон нутгийн ИТХ-ын хурлын сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс буюу 2020.9.30-ны өдрөөс 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдана.

10 цагийн өмнө
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

Аравдугаар сарын 1-нээс эхлэн бүх эмнэлгүүдийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичиж, бүх эмийн сангуудад олгохоор болсон билээ.

11 цагийн өмнө
Алтай Таван богдод аялж яваад цасанд боогдсон иргэдийг уулнаас эсэн мэнд буулгажээ

Мөн унаж авсан тээврийн хэрэгслийнх нь  шатахуун дууссан байжээ. 

11 цагийн өмнө
“Атлетик 220” клуб анх удаа Үндэсний Дээд Лигийн аварга боллоо

Монголын хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Үндэсний Дээд Лиг" 07-р сарын 01-ээс 09-р сарын 27-ны хооронд үргэлжлэхэд “Атлетик 220” клуб аваргын цомыг анх удаа өргөлөө.

13 цагийн өмнө