Нийслэлд буй тээврийн хэрэгслийн 70.48 хувь нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10 жил ашиглагдсан байна

2020 оны 9 сарын 152020-09-15
Нийслэлд буй тээврийн хэрэгслийн 70.48 хувь нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10 жил ашиглагдсан байна

Манай улсад 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1114728 автотээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээрийн 602189 буюу 54.02% нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцдог.

Нийслэлд 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 66360 автотээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлэн улсын дугаар авсан.

Мөн нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй нийт автотээврийн хэрэгслийн 424482 буюу 70.48% нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил ашиглагдсан буюу эдэлгээний баталгаат гүйлтийн нөөц багатай байна.

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 313072 тээврийн хэрэгсэл хамрагдаж, анхны үзлэгээр 3264 автотээврийн хэрэгсэл “тэнцээгүй” байна.

Санал болгох

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын парламентын гишүүдийн хуралд УИХ-ын гишүүд цахимаар оролцлоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсийн мэргэжил арга зүйн удирдлага дор Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Парламентын гишүүд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах асуудал болон КОВИД-19 цар тахал”-ын асуудлаар өнөөдөр (2020.09.28) цахим хурал хийлээ.

10 цагийн өмнө
Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери иргэнийг цагдан хорьж байна

Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотой хариу мэдэгдлийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас гаргажээ.

11 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг  боломж бүрдэх аж.

11 цагийн өмнө
Цар тахлын үед зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлэх хэрэгтэй

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр Дорнод, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ. Тэрээр мэргэжлийн хяналтын байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, улсын байцаагчдын ачаалал, ажиллах нөхцлийн талаар санал солилцож  цар тахлын хүнд үед мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид тэргүүн эгнээнд ачаалал ихтэй ажиллаж байгааг онцлон талархал илэрхийлжээ.

13 цагийн өмнө