Цахилгаан хөдөлгүүртэй машинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, зам ашигласны төлбөр төлөхгүй

2020 оны 9 сарын 152020-09-15
Цахилгаан хөдөлгүүртэй машинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, зам ашигласны төлбөр төлөхгүй

Нийслэлд бүртгэлтэй авто тээврийн хэрэгслүүдийг хөдөлгүүрийн төрлөөр ангилбал бензин хөдөлгүүртэй 407712, дизель хөдөлгүүртэй 129858, цахилгаан хөдөлгүүр бүхий 306, хийн хөдөлгүүр бүхий 13641 тээврийн хэрэгсэл байна.

Дээрх тоо баримтаас харахад цахилгаан хөдөлгүүртэй машин хамгийн бага буюу 306 байгаа юм. 2017 онд нийт 74 бүрэн цахилгаан хөдөлгүүртэй авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсантай харилцуулбал  энэ нь эерэг үзүүлэлт ч хүмүүс цахилгаан машины ач тусыг төдийлөн сайн мэддэггүй бололтой.

Уг нь цахилгаан хөдөлгүүртэй машин нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох давуу талтай юм.

Цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан С.Батболд 2017 оны А/613 дугаар захирамжийн дагуу цахилгаан тэжээлт автомашиныг 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж эхэлсэн.

Мөн 2017 оны А/614 дүгээр захирамжийн дагуу цахилгаан тэжээлт автомашиныг авто зам ашигласны төлбөрөөс 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн билээ. Одоо ч энэ захирамж хэрэгжиж байгаа юм.

Санал болгох

Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 буюу нийт 40 дуудлага бүртгэгдлээ

1 цагийн өмнө
Н.Оюунболд: Магтаалд бялуурахгүй, шүүмжлэлд гудайхгүйг хичээж амьдардаг

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболдыг урилаа.

3 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР

5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 10 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

5 цагийн өмнө