Б. Бат-Эрдэнэ
Редактор

Нийслэлийг 8 тэрбумын өрөнд унагаасан “Улаанбаатар смарт карт”

2
2020 оны 9 сарын 152020-09-15

Сонгон шалгаруулалт хэрхэн явагдсан тухай

2014 онд НИТХ-ын тогтоолоор “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталж, нийтийн тээвэрт ухаалаг картыг нэвтрүүлэхээр болсон.

Төсөл сонгон шалгаруулалтад 16 ААН-ээс 5 ААН оролцож, ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу “Дата-Карт” консорциум шалгарсан байдаг.

Сонгон шалгаруулах ажлын хэсэгт НИТХ-ийн хоёр төлөөлөгч, нийслэлийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтэс, хууль эрх зүйн хэлтэс, ТХАХ-ийн дарга нар, нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга, ахлах мэргэжилтэн гэсэн гишүүдээс /Ц.Баатархүү, С.Ононбаяр, Э.Ганхүү, С.Отгонгэрэл, Д.Отгонбаатар, Б.Бат-Өлзий, Ч.Энхбат, Э.Баярт/ бүрджээ. Эдгээр гишүүд нь төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт бичгийн бүрдэл, санхүү болон техникийн саналыг үнэлсэн байна.

улаанбаатар-смарт-карт-ажлын-хэсэг-дата-консорциум.jpg
Төсөл сонгон шалгаруулсан ажлын хэсэг

Материалын бүрдлийн шаардлага хангасан "Тур-Телеком" ХХК, “Дата-Карт” консорциумын техникийн саналыг гишүүд нэг бүрээр 10-50 оноогоор үнэлгээ өгөхдөө ач холбогдол бүхий нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр “Дата-Карт” консорциумд өндөр оноог өгснийг аудитын байгууллагын шалгалтаар илрүүлсэн. Үүнд:

ААН-ийн чадавхыг харуулах сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын дүнг харуулсан мэдээлэл гэсэн шалгуурт зарим гишүүд “Дата-Карт консорциум” ХХК нь "Тур-Телеком" ХХК-иас ажлын туршлагаар бага байхад илүү оноо өгсөн. Тухайлбал:

  • “Дата-Карт” консорциумд хамаарах ААН-үүдийн ажлын туршлага нь гадна гэрэлтүүлэг, камержуулалт, гишүүнчлэлийн болон урамшууллын, хөнгөлөлтийн, энгийн туузан карт, танилцуулга, тараах материал карт зэргээр хязгаарлагдаж байхад "Тур-Телеком" ХХК нь ажлын туршлагаар илүү буюу төрийн байгууллагын захиалгаар олон улсын стандартад нийцсэн өндөр нууцлал бүхий МУ-ын “Жолоочийн цахим үнэмлэх”, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Оюутны цахим карт”, гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух цахим үнэмлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байсан байна.
  • “Дата-Карт” консорциумын гишүүн болох “Зэт И Юу Эс” ХХК нь “Кореа смарт карт” ХХК-тай “УБ хотын автобусны цахим картын ажлыг эхлүүлэхээр болбол хамтран ажиллана” гэсэн гэрээг байгуулсан байхад “Кореа смарт карт” ХХК-ний хийж хэрэгжүүлсэн ажлын туршлага болон бусад материалуудыг төслийн баримтад хавсаргасан нь шалгарахад нь тодорхой нөлөө үзүүлжээ.
  • “Тур-Телеком” ХХК-ний 2014.07.07-ны өдрийн 14/07-1019 дугаартай хамтран ажиллах тухай саналд тус төслийг 13 300.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр, 6 сарын дотор хэрэгжүүлж дуусгах, УБ хоттой хамтарсан тусгай зориулалтын компани байгуулж, хамгийн багадаа 30% буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшүүлэх санал тавьсан;
  • Гэтэл “Дата-Карт” консорциум нь 13 037 043 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар тооцоход /1 ам.долларыг 1825 төгрөгөөр тооцсон/ 23 792 6 сая төгрөгөөр хэрэгжүүлж, УБ хоттой хамтрах хувийг 24% хүртэл эзэмших боломжтой гэж тусгажээ.
  • Карт зарах, цэнэглэх төвүүд хүртээмжтэй байх гэсэн шалгуурт “Датакарт” консорциум нь зам дагуу худалдааны цэгүүдээр 250ш цаашид нэмэгдүүлэх, "Тур-Телеком" ХХК 700 цэгт карт цэнэглэх цэг байгуулна гэж санал ирүүлсэн байна.

Ажлын хэсгийн гишүүд “Тур-Телеком” ХХК 61.2, “Дата-Карт” консорциумд 81.9 оноо өгчээ.

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийг байгуулсан тухай

Нийслэлийг 8 тэрбумын өрөнд унагаасан “Улаанбаатар смарт карт”

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээг 2014.09.18-ны өдөр НЗД болон “Дата-Карт” консорциум хооронд байгуулсан.

Гэрээнд ухаалаг систем нэвтрүүлэх төслийн нийт санхүүжилт болох 13 037 043 (арван гурван сая, гучин долоон мянга, дөчин гурван) америк долларыг төсөл хэрэгжүүлэгч буюу “Дата-Карт” консорциум 100 хувьд хариуцах үүрэг хүлээж, нийслэл Улаанбаатар хот нийт гаргасан энгийн хувьцааны 24-өөс доошгүй хувийг эзэмшихээр тусгажээ.

Ийнхүү НИТХ-ийн 2014 оны 185 дугаар тогтоолоор “шалгарсан төсөл хэрэгжүүлэгчтэй нийслэлийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээд байгуулахыг НЗД-д зөвшөөрсөн”-ий дагуу 2014.11.27-ны өдөр “УБ смарт карт” ХХК-ийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

Өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг зээлээр хэрэгжүүлсэн нь:

“Дата-Карт” консорциум нь төслийг өөрийн санхүүжилтээр хийхээр гэрээ байгуулсан ч төслийг БНСУ-ын “Шинхан” банкнаас /Shinhan bank/ 2015.05.01-ний өдөр авсан 5 жилийн хугацаатай, жилийн жилийн 2.2- 2.5 хувийн хүүтэй, 13 сая 37 мянга 43 ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлжээ.

Төсөл сонгон шалгаруулалтын үед төслийг зээлээр хэрэгжүүлэх талаар баримт материалд тусгаагүй, төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй хэлэлцээр хийх шатанд ярьж байгаагүй байна.

Ийнхүү 2015-2018 оны байдлаар үндсэн зээлийг төлж эхлээгүй, зээлийн хүүд 3 тэрбум 535.4 сая төгрөгийг төлөөд зогсохгүй 2018 оны байдлаар валютын ханшийн зөрүүгээс үүссэн алдагдал нь 8 тэрбум 984.6 сая төгрөг болсон байна.

2018 оны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 28 тэрбум 453.6 сая төгрөг, тус компанийн хувьцааны 24 хувийн эзэмшигч нийслэл Улаанбаатар хотод ногдох өр төлбөрийг тооцож үзвэл 8 тэрбум 200.0 сая төгрөг болжээ.

 

Санал болгох

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын парламентын гишүүдийн хуралд УИХ-ын гишүүд цахимаар оролцлоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсийн мэргэжил арга зүйн удирдлага дор Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Парламентын гишүүд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах асуудал болон КОВИД-19 цар тахал”-ын асуудлаар өнөөдөр (2020.09.28) цахим хурал хийлээ.

8 цагийн өмнө
Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери иргэнийг цагдан хорьж байна

Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотой хариу мэдэгдлийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас гаргажээ.

9 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг  боломж бүрдэх аж.

10 цагийн өмнө
Цар тахлын үед зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлэх хэрэгтэй

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр Дорнод, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ. Тэрээр мэргэжлийн хяналтын байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, улсын байцаагчдын ачаалал, ажиллах нөхцлийн талаар санал солилцож  цар тахлын хүнд үед мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид тэргүүн эгнээнд ачаалал ихтэй ажиллаж байгааг онцлон талархал илэрхийлжээ.

11 цагийн өмнө