Г.Уянгадарь: Ам бариагүй дуулсан болохоор хүмүүс эерэгээр хүлээж авсан байх

2020 оны 9 сарын 152020-09-15
Г.Уянгадарь: Ам бариагүй дуулсан болохоор хүмүүс эерэгээр хүлээж авсан байх

Насандаа баймгүй авьяастай гэж үнэлэгдсэн, урт хар гэзэгтэй, үзэсгэлэнтэй Г.Уянгадарь охинтой ярилцлаа. Тэрээр өнгөрсөн баасан гаригт “The Open Mic Mongolia”-ийн тайзнаа хип хоп дууг мэдрэмжтэй хэвлүүхэн дуулж олонд танигдсан юм.

-Өөрийгөө товчхон танилцуулаач?

-Намайг Гансүхийн Уянгадарь гэдэг. Би 12 настай. 53-р сургуульд сурдаг. Egga хамтлагийн дуучин.

-Чиний нэрийг хэн өгсөн бэ?

-Г.Уянгадарь гэдэг нэрийг аав ээж маань өгсөн юм билээ. Би дээрээ хоёр эгчтэй. Миний том эгчийг Оюундарь, дунд эгчийг Анундарь гэдэг. Харин намайг Уянгадарь гэдэг.

-Гэр бүлээ товчхон танилцуулаач?

-Манай аавыг Гансүх гэдэг. Ээжийг Цогсүрэн гэдэг. Хоёулаа хөдөө малчин. Би хотод хоёр эгчийн хамтаар амьдардаг.

-Чи аав ээжийнхээ хэнтэй нь илүү адилхан бэ?

-Би хоёулантай нь адилхан. Аавын хамар. Ээжийн нүд гээд. /Инээв/

-Гэр бүлд нь урлагийн авьяастай хүн байгаа юу?

-Манай аав дуулдаг. Миний хоёр эгч гитар тоглодог. Би бага байхаасаа л урлагт хайртай байсан. Бяцхан мисс, дуу, бүжгийн тэмцээнд оролцдог байсан.

-Реппер болох замнал нь ямар байсан бэ?

-Манай багш Бат-Эрдэнэ миний дуулсан дуу болгоныг сторидоо хийдэг байсан.Тэгээд Хур продакшныхан хараад хүүхдийн баяраар хүүхэд баярлуулах гээд дуу хийж өгье гэсэн. Тэгээд хамтлагтай болж, дуу дуулсан.

-Өдөрт хэчнээн цагийг дуу хөгжимтэй өнгөрүүлдэг вэ?

-Хичээлтэй учраас өдөрт хоёроос гурван цагийг дуу хөгжимтэй өнгөрүүлдэг.

-Хамгийн жаргалтай байдаг мөч чинь юу вэ?

-Дуу дуулах болон хөгжим тоглож байхдаа хамгийн жаргалтай байдаг. Мөн гэр бүлийнхэнтэйгээ байхдаа жаргалтай байдаг.

-Чи ямар жанраар дуулдаг вэ?

-Реп, гэхдээ бүх төрлөөр дуулна. Өмнө нь ардын дуу дуулдаг байсан.

-Анхны тайз нь Open mic байсан уу?

-Яг ч анхных биш ээ. Өмнө нь өөр тайзан дээр гарч байсан. Open mic дээр бол анхны уран бүтээлээ ямар ч бэлтгэлгүй дуулсан. Миний том эгч гитар тоглох болгондоо “Хайртын минь үдэш” дууг дардаг байсан. Би сонссоор байгаад үглэдэг хэсгийг нь дуулдаг болсон. Тэр үеэс л реп хийж эхэлсэн юм уу даа. Гэхдээ удаагүй байна.

-Хамтлагийнхаа дууг ганцаараа дуулсан шүү дээ. Ямар санагдсан бэ, сандрал байсан уу?

-Жаахан сандарсан. Би ам барихгүй амьдаараа дуулж байгаа юм чинь хүмүүс эерэгээр хүлээж авах байхдаа гэж бодож өөрийгөө зоригжуулж гарсан. Тэгээд дуулаад тайзнаас буухдаа ямар гоё юм бэ, хүмүүсийн сэтгэгдэл ийм эерэг байдаг юм байхдаа гэж бодогдсон.

-Цаашдаа уран бүтээл гаргах уу?

-Тийм ээ. Хүмүүсийн эерэг байдлаас урам зориг аваад тайзан дээр олон удаа гарахыг бодсон.

-Мөрөөдөл нь юу вэ?

-Миний мөрөөдөл гэвэл амьтдын асрамжийн газартай болох. Хүнтэй адилхан ажил хийж, мөнгө олж хоол авч идэх боломжгүй учраас амьтдын асрамжийн газартай болох мөрөөдөлтэй.

-Тэгвэл зорилго тань юу вэ?

-Монголд танигдсан од болох зорилготой.

-Ямар мэргэжилтэй болох вэ?

-Би хөгжимчин эсвэл дуучин болно. Яаж ч байсан урлагаас холдохгүй.

-Урлагийн мэргэжил хөрвөх боломжтой шүү дээ. Тухайлбал дуучин хүн жүжиглэх авьяастай байдаг. Чиний хувьд кинонд тоглох бодол байгаа юу?

-Би инээдмийн кинонд дуртай. Кинонд тоглох санал ирэх юм бол дүрээ сайн судалж зохиолтойгоо танилцаж байгаад тоглох эсэхээ шийднэ. Инээдмийн хөгжилтэй дүрд тоглох дуртай байна.

-Хотод шилжиж ирээд суралцаж байна шүү дээ. Аав ээжийгээ хэр их санаж байна?

-Заримдаа утсаар ярьж байхдаа уйлчихдаг юм. Аав ээжийгээ санасан ч шантрахгүй байгаа. Удахгүй аав ээж ирнэ гэсэн.

1.jpg

-Чамайг хамгийн их дэмжиж урамшуулдаг хүн гэвэл?

-Гэр бүл, Бат-Эрдэнэ багш. Мөн хамгийн анхны минь хамтлаг болох Бид хамтлаг, Ганболд, Одонтуяа багш гэх мэт хүмүүс намайг маш их дэмждэг.

-Хүүхдийн дуунуудаас ямар дуунд дуртай вэ?

-Олуулаа, Ээж та гэх мэт дуунуудад дуртай.

-Сүүлийн үед ямар дуу сонсож байгаа вэ. Ямар хамтлагт дуртай вэ?

-6ix9ine гээд хамтлаг сонсож байгаа. Монголоос гэвэл Mrs M, Гинжин, ThunderZ гэх мэт артистүүдийг сонсох дуртай.

-Шүлэг, ая зохиох талаар бодож байгаа юу?

-Бодож байгаа.

-Стиль дээр нь хэн зөвлөдөг вэ?

-Манай хоёр эгч миний стиль имиж дээр ажилладаг. Үнэтэй хувцас авдаггүй. Байгаа хувцсаа л тохируулаад өмсчихдөг. Миний хувьд загварлаг байх их чухал. Би өөрөө загварлаг байх дуртай.

-Зуны амралтаа яаж өнгөрүүлдэг вэ. Энэ жилийн зуны амралт нь хэрхэн өнгөрсөн бэ?

-Зуны амралт бол сурахад хамгийн тохиромжтой цаг. Тийм учраас би одоо байгаагаасаа илүү ихийг сурдаг. Тухайлбал, энэ жил үкүлүлэ хөгжим тоглож сурсан.

Санал болгох

"Нийслэл хүүхэн" ОАУСК бямба гарагаас эхлэн NTV-ээр үзэгчдийн хүртээл болно

Гол усандаа харамчаараа алдартай Батдоржийн багын найз Сэнгээ зуны дэлгэр цагийг тааруулан хөдөө нутгийн гэрт нь зочлон ирснээр киноны хөгжилтэй, адал явдалтай үйл явдлууд эхлэх болно.

4 өдрийн өмнө
“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал үзэгчдийн хүртээл болно

Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах “Gobi challenge-2020” реалити шоу 2021.01.09-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.

13 өдрийн өмнө
Дуучин Укаг алтан гадас одонгоор шагнажээ

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалгалаа. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд энэ сайхан өдрөө алтан гадас одонгоор шагнагджээ. 

2 сарын өмнө