13 АСУУЛТ | MAGNOLIAN

2
2020 оны 9 сарын 162020-09-16
13 АСУУЛТ | MAGNOLIAN

Манай сайт тавдугаар сараас эхлэн “13 асуулт” буланг хөтөлж буй бөгөөд өмнөх дугаарт орчуулагч Ж.Тэгшзаяа оролцсон юм. /ӨМНӨХИЙГ ЭНДЭЭС/

Харин бид энэ удаа дуучин "Magnolian"-ийг урилаа. Таныг ч бас урьж байна.

__________________________________________________

-Ямар ч мөнгөгүй болчихвол хамгийн түрүүнд юу хийж мөнгө олох вэ?

-Утасны дугаараа зарах байх.

-Бусдаас сонсоход урамтай үг? 

-Өөртөө итгэлгүй байхад таны дуулсан дуу, хийж байгаа ажил надад урам зориг өгсөн шүү гэсэн үг сонсох  хэзээд сайхан байдаг.

-Та шударга хүн үү?

-Шударга байхыг хичээдэг.

-Урам зориггүй үедээ хэрхдэг вэ?

-Хааяа тархиа унтраах хэрэгтэй үедээ “Netflix” орж кино үздэг.

-Таныхаар эд баялаг гэж юу вэ?

-Эд хөрөнгө дуусна. Харин хэн ч хулгайлах боломжгүй эд баялаг бол мэдлэг.

-Найзынхаа эхнэртэй хайр сэтгэлийн холбоотой байсан бол яах байсан бэ?

-Найзыгаа хөнөөгөөд, эхнэрийг нь авч сууна даа.

-Аминд тулсан шаардлагатай үе гарвал хулгай хийх үү?

-Хийхгүй байхаа.Гэхдээ одоо хийхгүй гэж хэлж байгаа ч цаг нь тулах юм бол хийж магад. 

-Та хамгийн сүүлд хэзээ автобусанд суусан бэ?

-Бараг зургаан сарын өмнө автобусанд суусан.

-Хэрэв та Монгол Улсын ерөнхий сайд болвол хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Хотын төвд байгаа зам хаасан бүх хашааг нураана.

-Хүнээс авч байсан хамгийн хэрэггүй зүйл?

-Хурал зөвлөгөөн дээр очихоор өгдөг хэвлэсэн ном, нэрийн хуудас л юм даа.

-УИХ-ын гишүүдээс хэн нэгэнтэй нь болзоонд яв гэвэл хэнтэй нь болзох вэ?

-Надад их энгийн санагддаг учир Х.Булгантуяа гишүүнтэй болзох байсан.

-Харин репперүүдээс болзоонд явах боломж гарвал?

-Би Nmn-д дуртай ч хамт кинонд тоглочихсон учир болзоонд явбал сонин байх. Тэгэхээр эрэгтэй ч гэсэн хамаагүй реппер Энэрэлтэй болзоонд явмаар байна.

-Танд өрсөлдөгч бий юу?
-Өрсөлдөгч байхгүй.

 

Санал болгох

Олимпын цуглуулгад зориулсан хувцас худалдаанд гарлаа

Олон улсын олимпын хороо өчигдөр цуглуулгад тусгай зориулсан хувцасны багц танилцуулж, албан ёсоор худалдаанд гаргажээ.

4 өдрийн өмнө
Дэлхийн хамгийн "Баян" ээж ГОВЬ брэндээр гоёлоо

Дэлхийн хамгийн баян ээж гэхээр таны санаанд хэн бууж байна

10 өдрийн өмнө
"АПУ" ХК сагсан бөмбөгийн шилдгүүдийг хувьцаагаар шагналаа

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын тоглолтын шилдгүүдийг тодруулах ёслол боллоо.

13 өдрийн өмнө
Тайз дэлгэцийн мэргэжлийн оюутнуудын “3.27” наадам удахгүй эхэлнэ

Уралдаанд СУИС-ийн ТУС, РТМУС, СИТИ дээд сургууль, КУДС, ЗОХИОМЖ дээд сургууль, МҮИС-ийн оролцож шилдгээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн “3.27” Оюутны их наадам 3-р сарын 26-нд зохион байгуулагдана.

14 өдрийн өмнө