Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

2020 оны 9 сарын 162020-09-16


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс, тэжээл, хивэгний экспортын хязгаарлалтын асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүллээ. 

Ингэснээр хивэгний экспортыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарлахаар болж байна. 

Малчид, фермерүүдийн зүгээс өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангаж буй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш өндөр болон зарим аймгийн нутагт зуншлага тааруугаас мал бэлчээрлэх боломжгүй болсонтой холбоотойгоор тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох хүсэлтийг удаа дараа ирүүлжээ. 
Иймд ХХААХҮЯ-наас дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор экспортыг түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргалаа.

119203923_734755850404772_5216897555921473696_n.jpg

Санал болгох

ОХУ шатахууны экспортоо есдүгээр сарын нэгэн хүртэл зогсоохоор болжээ

Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна.

2 өдрийн өмнө
Ц.Жавхланбаатар: Эрээн хотын ачаа барааны төвд ачаатай авто машины бөөгнөрөл байхгүй байна

2021 оны 07 дугаар сарын 02-ноос 25-ны өдрийн байдлаар Авто замын боомтын хяналт шалгалтын бүсэд ачаагүй-594, боомтын гадна талд ачаатай 86, ачаагүй-1212, нийт 1892 ачааны автомашин дараалалд зогсож байна.

4 өдрийн өмнө
Мөнгөний нийлүүлэлт 29.5 хувиар нэмэгдэв

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.1 (29.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд валютын хадгаламж 0.2 (5.8 хувь) их наяд, төгрөгийн хадгаламж 4.1 (38.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

12 өдрийн өмнө
Монголбанк зургаадугаар сард 2.3 тн үнэт металл худалдан авчээ

Монголбанк энэ оны 6 дугаар сард 2.3  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 9.3 тн үнэт металл худалдан аваад байна.

25 өдрийн өмнө