Х.Нямбаатар: Цахим гав ашиглаж зорчих эрхийг хязгаарлах ялыг ирэх оноос хэрэгжүүлнэ

2
2020 оны 9 сарын 162020-09-16
Х.Нямбаатар: Цахим гав ашиглаж зорчих эрхийг хязгаарлах ялыг ирэх оноос хэрэгжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Зорчих эрхийг хягаарлах ялыг хэрэгжүүлэх тогтоолыг баталсан. Одоогийн хуулинд 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар заасан байдаг. Нэгдүгээрт, цахим гав бугуйвч болон хөлдөө зүүсэн бугуйвчийг зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орж болно. Хоёр дахь нь тодорхой маршрутад зорчих маршрутыг баталж болно. Гурав дахь нь тодорхой нэг хүнтэй уулзахгүй байх хязгаарлалтыг тогтоож болно. Энэ хууль 2015 онд батлагдсан. Хэрэгжилтийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын шийдвэр гарсан.

Энэ ял хэрэгжиж эхэлснээр гэр бүлтэйгээ элэг бүтэн байж, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж болохоор байгаа. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, болгоомжгүй байдлаас болж анх удаа үйлдсэн гэх мэт гэмт хэрэгт энэ төрлийн ялыг оногдуулна. Хүнд гэмт хэрэгтнүүдэд энэ төрлийн ял өгөхгүй.

Улаанбаатар хотод мэдээллийн хяналтын ганц төв ажиллана. Эхний тооцоолллоор 2021 онд ойролцоогоор 1080 орчим хүнд энэ төрлийн ялыг оногдуулах статистик тооцооллоор энэ ялыг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.

Энэ өөрөө повер банктай. I-watch-тай адилха загвартай. Дотроо ган металл оосортой. Үүнийг таслах боломжгүй. Ямар нэг байдлаар эвдэлж, маршрутаас гарвал хорих ялаар шийтгэнэ.

Хориход ял эдэлж байгаа хүмүүсийн зардалтай харьцуулбал 60 хувьтай тэнцэнэ. Улсын төсөвт 3 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийгдэнэ" гэлээ.

Санал болгох

ЗГ: Манай улс БНХАУ-аас шатахуун импортлохоор бэлтгэж байна

Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна. Түүнчлэн АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байна

2 өдрийн өмнө
200-с дээш малтай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй иргэдийг хүнсний талоноос хасна

Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай хүмүүсийг шууд хасна. Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучлах, зүгээр л мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг эрмэлзэнэ.

3 өдрийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гёмтэй уулзаж, Монгол, Солонгосын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх талаар болон хоёр орны эдийн засгийн томоохон төслүүдийн талаар санал солилцсон билээ.

3 өдрийн өмнө
Ч.Болортуяа: ДЭМБ-аас вакцины гуравдугаар тунг зөвлөөгүй

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хурлаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.

3 өдрийн өмнө