Сайд Л.Халтар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзжээ

2020 оны 9 сарын 162020-09-16
Сайд Л.Халтар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, ОХУ, Монголыг хариуцсан захирал Андре Күүсвик, Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такаш болон бусад төлөөлөгчидтэй цахим уулзалт хийжээ.

Талууд уулзалтаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Монгол Улсад хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн явц байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

Сайд Л.Халтар төслийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй ажлууд, төслийн зам барилгын ажлын гүйцэтгэгчдийн сонгон шалгаруулалт, төслийн Зөвлөхүүдийн сонгон шалгаруулалтын явц байдал зэрэг олон асуудлуудын талаар мэдээлэл өгсөн байна. Түүнчлэн банкны зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, анхаарах асуудлууд дээр санал бодлоо хуваалцан төслийн хэрэгжилтийг түргэтгэн 2020 оны есдүгээр сард багтаан төслийн эхний багцын барилгын ажлыг эхлүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлэв.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс төслийг эхлүүлэхэд шаардлагатай шат дамжлагуудыг гүйцэтгэхтэй холбоотой яамны талаас болон банкны зүгээс хийж байгаа болон авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар сайдад дэлгэрэнгүй танилцуулж төслийг хамгийн ойрын хугацаанд эхлүүлэх талаар анхаарч хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн талууд цаашид Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж болохуйц төмөр зам болон авто замын төслүүдийн талаар ярилцав.

Эх сурвалж: ЗТХЯ

Санал болгох

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын парламентын гишүүдийн хуралд УИХ-ын гишүүд цахимаар оролцлоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсийн мэргэжил арга зүйн удирдлага дор Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Парламентын гишүүд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах асуудал болон КОВИД-19 цар тахал”-ын асуудлаар өнөөдөр (2020.09.28) цахим хурал хийлээ.

9 цагийн өмнө
Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери иргэнийг цагдан хорьж байна

Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотой хариу мэдэгдлийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас гаргажээ.

10 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг  боломж бүрдэх аж.

10 цагийн өмнө
Цар тахлын үед зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлэх хэрэгтэй

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр Дорнод, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ. Тэрээр мэргэжлийн хяналтын байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, улсын байцаагчдын ачаалал, ажиллах нөхцлийн талаар санал солилцож  цар тахлын хүнд үед мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид тэргүүн эгнээнд ачаалал ихтэй ажиллаж байгааг онцлон талархал илэрхийлжээ.

12 цагийн өмнө